Цэцэрлэгийн бүртгэл энэ сарын 10-наас цахимаар эхэлнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 08 сарын 03

Монгол Улсын Засгийн газраас “Хүүхэд бүрийг цэцэрлэгт” хөтөлбөр санаачлан хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд 2022 оны цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 10-ны өдрөөс цахимаар буюу "E-Mongolia" аппликейшнаар явагдах ажээ.

Түүнчлэн цэцэрлэгийн бүртгэлтэй холбоотойгоор хэд хэдэн зүйлийг онцгой анхаарахыг холбогдох газраас анхааруулсан байна.

Тодруулбал, хүүхдээ шинээр цэцэрлэгт оруулах гэж буй эцэг, эхчүүд хаягийн зөрчилгүй байх ёстой бөгөөд таны хүүхэд зөвхөн өөрийн харьяаллын цэцэрлэгт хамрагдах юм.

Тиймээс эцэг, эхчүүдийг өөрийн хариуцсан хэсгийн ахлагчтайгаа холбогдон, бүртгэлээ баталгаажуулахыг сануулж байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (139.5.217.62) 2022 оны 08 сарын 03

цахим бүртгэл нь арай сугалаа биш биз дээ. Одоо наад сугалаанаас залхаж байна аа\n

0  |  0
Top