Абдулрашид Садулаев Бүх ард түмний спартакиадад барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 07

Украинд хийж буй дайны улмаас олон улсын спортын уралдаан тэмцээнд оролцох эрхээ хасуулаад байгаа Оросын тамирчид дотооддоо маш олон тэмцээн зохион байгуулж байгаа. Чөлөөт сонгомол барилдааны тамирчдын хувьд энэ жил дэлхийн аваргад зодоглохгүй нь тодорхой болсон.

Тиймээс Оросын Спорт бөхийн холбооноос энэ сарын сүүлээр чөлөөт бөхийн супер тэмцээн зохион байгуулахаар болжээ. Энэ сар ОХУ-ын шилдэг тамирчдын спартакиад наадам болно. Хуучны Бүх ард түмний спартакиад гэсэн үг. Энэ наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 20-26-нд Казаньд явагдах юм. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны жин тус бүрийн шилдэг 16 бөх оролцох тус тэмцээн барилдаагүй удсан орос бөхчүүдэд барилдааны дадлага олгох зорилготой.

Сүүлийн үед барилдаагүй олимпын хошой аварга Абдулрашид Садулаев спартакиадад барилдах болсноо зарласан байна.

Тэмцээнд оролцох бөхчүүдийн нэрстэй танилцана уу.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
1(49.0.130.132) 2022 оны 08 сарын 09

буцаад Коммунист улс болжээ.

2  |  0
Top