ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ: Хаяг дээрээ бүртгүүлсэн байхыг шаардана

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 08 сарын 10

Нийслэлийн цэцэрлэгийн элсэлт, бүртгэлийг E-Mongolia.mn цахим системээр зохион байгуулна. Хэрэв цахимаар бүртгүүлэх боломжгүй иргэд хамран сургах тойргийнхоо цэцэрлэг дэх дэмжлэг үзүүлэх ажлын хэсэгт хандан бүртгүүлэх боломжтой.

Цахим бүртгэлийг 3 үе шаттай зохион байгуулна.

 НЭГДҮГЭЭР ШАТ
 

  • 08.10-08.24 Хүсэлт хүлээн авах
  • 08.25-08.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 08.26-09.09 Бүртгэлийг баталгаажуулах

ХОЁРДУГААР ШАТ
 

  • 09.10-09.25 Хүсэлт хүлээн авах
  • 09.26-09.27 Цэцэрлэгт хуваарилах
  • 09.27-09.30 Бүртгэлийг баталгаажуулах

 ГУРАВДУГААР ШАТ
 

  • 10.03-10.24 Хүсэлт хүлээн авах
  • 10.25-10.26 Цэцэрлэгт хуваарилах
  • 10.26-10.31 Бүртгэлийг баталгаажуулах

ЭЦЭГ ЭХ, АСРАН ХАМГААЛАГЧДЫН АНХААРАЛД
 

  • Цэцэрлэгийн бүртгэлд 2017.01.01-ний өдрөөс 2020.12.31-ний хооронд төрсөн хүүхдүүд хамрагдана
     
  • Нийслэлийн иргэн нь амьдарч буй хаяг дээрээ шилжилт хөдөлгөөний бүртгэлээ заавал хийлгэсэн байна
     
  •  Орон нутгийн түр оршин суугч иргэн нь бүртгэлээ хийлгэсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top