Монгол хэл, бичгийн босго оноонд хүрээгүй шалгуулагчид маргааш дахин шалгалт өгнө

2022 оны 08 сарын 19

Их, дээд сургуульд элсэн суралцахаар ЭЕШ-д бүртгүүлсэн шалгуулагч нь Засгийн газрын 37 дугаар тогтоолын дагуу эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой монгол хэл бичгийн шалгалтад заавал хамрагдсан байна.

Энэ хүрээнд МОНГОЛ ХЭЛ, БИЧГИЙН ШАЛГАЛТЫГ 2022.04.02, 2022.05.07-нд тус тус зохион байгуулсан. Энэхүү 2 удаагийн шалгалтад босго оноондоо хүрээгүй шалгуулагчид маргааш /2022.08.20/ дахин шалгалтад хамрагдана.

Шалгалтыг Баянзүрх дүүргийн 21-р сургууль дээр 10:00-11:40 цагт зохион байгуулагдана гэж Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ.

Шалгуулагч шалгалт эхлэхээс 1 цагийн өмнө шалгалтын байранд ирсэн байх ба хөх, цэнхэр өнгийн үзгэн болон тосон бал авч ирнэ.

Шалгалтын журмаар хориглосон хэрэглэгдэхүүнийг авч орохыг хориглоно.

Суудлын хуваарийг https://eyesh.eec.mn/home/mhb?type=suudal сайтаас регистрийн дугаараар нэвтрэн хэвлэж авч ирэхийг анхаарна уу?

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top