Хакүхо шинэ дэвжээгээ танилцууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 21

Вандан Даваа, Токио хот

Өнгөрсөн Нагоя башёгийн дараа Миягино ояката өндөр насны тэтгэвэртээ сууж, М.Даваажаргал Хакүхо буюу Магаки ояката Миягино дэвжээг залгамжлан авч, дэвжээний эзэн болсон билээ.

Гэрэл зургийг Вандан Даваа

Миягино дэвжээ энэ сарын эхэнд хуучин Азүмазэки дэвжээнд буйр сэлгэн нүүснээс хойш энэ сарын 20-нд Хакүхо буюу шинэ Миягино багш анх удаагаа хэвлэл мэдээллийнхэнд сүмочдын өглөөний бэлтгэлийг үзүүлж, шинэ дэвжээгээ танилцууллаа.

Гэрэл зургийг Вандан Даваа

Бэлтгэлийн дараа Миягино ояката “Өөрийн дэвжээгээ шинээр барих ойрын төлөвлөгөө байгаа. Одоогоор энэ дэвжээний буйрнаас шинэ ажил амьдралын гараагаа эхлүүлж буй нь учиртай түүхтэй. Мэргэжлийн сүмод гадаад бөхчүүдийн мөрийг тавьж өгсөн анхны гадаад бөх Америкийн Хавай арлын уугуул Такамияма зодог тайлаад Азүмазэки дэвжээний багш болж, энд нутагласан. Энэ дэвжээнээс олон сайн бөх төрсний дотор 64 дэх ёкозүна Акэбоно байна. Би энэ бүхнийг бэлэгшээн, шавь нараас минь ирээдүйд сайн сүмоч төрнө гэж сүсэглэн бодож байгаа. Мөн өөрөө бэлтгэл сургууль хийж байсан өмнөх дэвжээний дохёны элсийг нүүн ирсэн дэвжээндээ хэрэглэж байна. Өлзий буян шингэсэн сайхан буурь бид бүгдэд хишиг буянаа хайрлана гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд ярилаа.

Гэрэл зургийг Вандан Даваа

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (108.162.188.2) 2022 оны 08 сарын 23

Аварга маань билэг дэмбэрэлтэй сайхан юм бодож байдаг жинхэнэ монгол хүн байна.

2  |  0
zochin(59.153.112.36) 2022 оны 08 сарын 23

Hakuho Davaajargaldaa amjilt husie.

2  |  0
Ff(98.204.176.20) 2022 оны 08 сарын 23

Biye byaldar setgel zui tsaanaasaa torcon avargadaa.saihan avargiin huu bolj torson hovor aztai hundee

3  |  0
Ойлголтын зөрөө(64.119.20.158) 2022 оны 08 сарын 21

Харлуулж эсрэгээр бодоогүй байх хамагаас хайртай итгэж явсан аваргадаа гомдсон тунирхалын үгний илэрхийлэл бололтой

1  |  0
ЗОЧИН(64.119.25.234) 2022 оны 08 сарын 23

МОНГОЛЧУУДЫН НЭРИЙН ХУУДАС БОЛСОН ИХ АВАРГАДАА ЦААШДЫН АЖИЛД НЬ АМЖИЛТ, ЭРҮҮЛ ЭНХ САЙН САЙХАН БҮХНИЙГ ХҮСЭН ЕРӨӨЕ. ИЛҮҮ ИХ АМЖИЛТ ГАРГАСАН БӨХЧҮҮД ТӨРҮҮЛЭХИЙГ ХҮСЬЕ.

5  |  0
.(103.212.119.173) 2022 оны 08 сарын 23

Бүх зүйлийг харлуулж, эсрэгээр нь боддог хүмүүс лав л миний монгол бишээ

4  |  0
Зочин(202.126.89.51) 2022 оны 08 сарын 23

Энэ хүний явдал маньд юуны хамаа, тэр дэвжээ энэ тэр нь хэнд сонин байх вэ дээ

2  |  6
Top