10-р ангийн сурагчдын сонгон судлах хичээлийн бүртгэл явагдаж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 30

Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангид суралцах сурагчдын сонгон судлах хичээлийн сонголтыг есдүгээр сарын 5-ныг хүртэл бүртгэнэ.

Бүртгэл Student.medle.mn цахим хаягаар явагдаж байгаа юм. Сурагчид системд бүртгүүлэх нэр, нууц үгийг анги удирдсан багшаасаа авч, 15 хичээлээс дөрвийг нь сонгох юм. Сурагчдын энэ сонголтод багш нар зөвлөгөө өгч, эцэг, эх, асран хамгаалагчид нь баталгаажуулна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top