Есдүгээр сарын нэгний ФОТО АГШИН

2022 оны 09 сарын 01

Өнөөдөр дүрэмт хувцсаараа гоёж, шинэхэн дэвтрээ цүнхэлсэн хүүхэд багачууд мөнгөн хонхны дуу жингэнэсэн эрдмийн их өргөөнийхөө зүг сэтгэл догдлон алхалсан 9 дүгээр сарын 1-ний өдөр.

Эрдмийн их оргилд тэмүүлэн яваа алдрай бяцхан үрс, эрхэм баян эрдэм мэдлэгийг түгээн дэлгэрүүлэгч мэргэн багш нартаа, энэрэл хайраар үр хүүхдээ хүмүүжүүлэгч хүндэт эцэг эхчүүддээ хичээлийн шинэ жилийн мэнд хүргэе.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн арга хэмжээний үеэр цагдаагийн алба хаагчид оюутан, сурагчдыг гэмт хэрэг, зөрчил учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top