ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 28-30 хэм дулаан байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 08

Малчид, иргэд, тариаланчдад зориулсан мэдээ: Ойрын өдрүүдэд нийт нутгаар цаг агаар тогтуун байна.

 

2022 оны есдүгээр сарын 08-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

 

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар их төлөв цэлмэг. Өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 1-6 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 8-13 градус, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчимоор 22-27 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 26-31 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 8-10 градус, өдөртөө 28-30 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Их төлөв цэлмэг. Зөөлөн салхитай. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 26-28 градус дулаан байна.

 

2022 оны  есдүгээр сарын 13-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

9-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад хугацаанд бороо орохгүй.

Салхи 9-нд зарим газраар, 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 22-27 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 25-30 градус дулаан байна. 10, 11-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top