Чөлөөт ДАШТ: Д.Отгонжаргал Румыний Алина Вуктай барилдана

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Өнөөдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн барилдаантай.

Эмэгтэй 50 кг-д Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал 1/8 шигшээд Азийн АШТ-ий хоёр медальтай Узбекистаны Жасмина Иммаеватай барилдаж, төвөггүй цэвэр яллаа.

Дараагийн өрсөлдөгч нь Румыний Алина Вук. Европын АШТ-ий 4 медальтай, 2017, 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальтай,  хоёр олимпод оролцож явсан хашир тамирчин.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top