Чөлөөт ДАШТ: Б.Эрдэнэсувд эхний тойрогт яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.

59 кг-д 14 бөх барилдана. Бат-Эрдэнийн Эрдэнэсувд (Женко) эхлээд Казахстаны Диана Каюмоватай таарсан. Манай бөх эхний үеийг 2:2 дуусгасан ч хоёрдугаар үед ээлж дараалан оноо авсаар 11:4 итгэл төгс яллаа. Одоо Норвегийн Grace Jacob BULLEN-тэй барилдана. Норвеги бүсгүй АНУ-ын Abigail Nette-г 13:2 оноогоор цэвэр ялсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top