Чөлөөт ДАШТ: Э.Дэлгэрмаа олимпын медальт Оборудудуг яллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаантай.

Эмэгтэй 68 кг-д Энхсайханы Дэлгэрмаа (Хүч) эхлээд Туркийн Несрин Бастай барилдаж, 6:1 оноогоор ялсан. Дараагийн тойрогт Токио олимпын мөнгөн медальт, Африкийн 11 удаагийн аварга Блессинг Оборудудутай барилдлаа. Эхний үед Блессинг 2:0 тэргүүлж байсан ч манай бөх сүүлийн минутад хөлд орж, ард нь гаран оноог тэнцүүлсэн. Ингээд маш сайн хамгаалан, сүүлийн оноогоор 2:2 ялалт байгууллаа. Одоо дэлхийн аварга Ирина Рынгачтай барилдана. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top