Чөлөөт ДАШТ: Э.Даваачимэг хагас шигшээд Хелен Марулист ялагдлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 14

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өнөөдөр эмэгтэй 57, 59, 68, 72 кг-ын жингийн барилдаанууд боллоо.  

Эмэгтэй 57 кг-д Эрхэмбаярын Даваачимэг 1/8 финалд Өмнөд Солонгосын Hyungjoo KIM-тэй таарч, цэвэр дарсан. Дараагийн тойрогт Узбекистаны Лайлохон Собироватай барилдаж, 4:0 яллаа.

Ингээд хагас шигшээд олимпын алт, хүрэл медальт, дэлхийн 3 удаагийн аварга Хелен Марулистай барилдав. 

Хелен хоёр барилдаж, хоёр цэвэр ялахдаа нэг ч оноо алдаагүй байгаа. Эхний үед 3:0 америк бөх тэргүүлсэн. Хашир аварга манай бөхийг юм хийлгэсэнгүй, хоёрдугаар үед цэвэр дарлаа. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.126.90.60) 2022 оны 09 сарын 15

amerikchuudad tsever daruulaad baih yum amerik geheer l aigaad suns ni zailchihdag yum uu haashaa yum.adilhan l alaltsaad uzeh heregteish dee.yunaas ni aidag yum sda.

0  |  0
09(66.181.180.190) 2022 оны 09 сарын 15

2024 оны Парисын олимпод 57 кг-д эртнээс бэлдэх хэрэгтэй. Тэрнээс энэ ногоон Даваачимэг чадахгүй. Хонгорзул даанч идэш уугаад тааруулахгүй юм

0  |  0
Yoo(172.58.141.19) 2022 оны 09 сарын 15

Manai ene tamirchidiin huvtsasnii zagvariig hen gargadag bnaa. Unheeriin utga uchir algaa olon temtseen deer harlaa. Oort taalagdsan svld, tug, dartsag, mongol bichig geh metiig durtai n naagaad naagaad yavchdgiimuu haashiin.

0  |  1
Зочин(64.119.18.9) 2022 оны 09 сарын 15

АНУ гэхээр сургаар нь явж байгаа ш дээ, ойлгомжтой

1  |  3
Top