Д.Отгонжаргал: Илүү хичээх ёстойгоо ойлголоо  

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 15

Гэрэл зургийг Д.Нямбилэг

Сербийн нийслэл Белград хотод сонгомол барилдаан, чөлөөт бөхийн ДАШТ явагдаж байна. Тэмцээн энэ сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ.

Өчигдөр эмэгтэй 50, 53, 65, 76 кг-ын жингийн шигшээ барилдаанууд болж, 50 кг-д манай Д.Отгонжаргал мөнгөн медаль хүртсэн.  

Ослогийн ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Отгонжаргал 1/8 шигшээд Азийн АШТ-ий хоёр медальтай Узбекистаны Жасмина Иммаеваг цэвэр, ¼ шигшээд ДАШТ-ий хос мөнгөн медальт Румыний Алина Вукийг цэвэр, хагас шигшээд АНУ-ын бөх, Панамерикийн 6 удаагийн аварга, дэлхийн хос мөнгөн медальт, Сара Хильдебрандыг ялсан. Харин шигшээд 2020 Токио олимпын аварга, 2017, 2018 оны дэлхийн аварга, 2017 оны Азийн аварга Японы Юи Сүсакид ялагдсан юм.

Барилдааны дараа түүнтэй уулзаж, сэтгэгдлийг нь сонслоо.

-Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. Сэтгэгдэл ямар байна?

-Шигшээд сэтгэлдээ хүртэл барилдаж чадсангүй. Гэхдээ ирэх жилийн ДАШТ-д илүү сайн барилдана. Шигшээд шалгарах хүртэл багш нар маань ч сайн зөвлөсөн, би ч өөртөө итгэлтэй барилдсан.

-Хоёр жил дараалан дэлхийгээс медаль хүртлээ.

-Өнгөрсөн жил хүрэл медаль авч байсан. Энэ жил мөнгө боллоо. Бэлтгэлээ сайн хийх ёстой юм байна. Хүн хичээвэл чаддаг юм байна гэдгийг өөрөө мэдэрлээ. Японы Сүсакитай хийсэн барилдаан сэтгэл дундуур болсон. Ер нь би өөртөө их итгэлтэй байдаг. Улам хичээх ёстой байдаг юм байна.  

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
herhen ylas oron spo(148.60.92.227) 2022 оны 09 сарын 15

hicheehiig oilgoogyi yabna gedeg bol beh hynd haramsal yum daa,beltgeliin hyrdtaigaan hamt ter hicheeh gedeg ygiig adilhan zindaand barij baidag yhaaral yum!!!!!menge hyrel abchihaad byy yari!esee ikhe yhaar!!!!!alt abahiin telee yabdag bolohoos menge hyrel deer byyh tyhaid baij bolohgyi ee!!

0  |  0
Top