Бүх Хятадыг уяраасан Удмаа хүү рекорд тогтоожээ

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 09

2011 оны тавдугаар сарын 29-нд "Авьяаслаг Xятадууд 2011" тэмцээнд оролцож бүх Хятадыг уяраасан Уудам буюу Удмаа хүү МУГЖ С.Жавхлангийн "Алсад суугаа ээж" ээж хэмээх дууг дуулсан нь шүүгчид болон үзэгчдийг нулимс унагахад хүргэсэн.

Бүтэн өнчин Удмаа хүү Өвөрмонголын Хөлөнбуйр аймгаас гаралтай ба сургууль руугаа хүрэхийн тулд 3 цаг мориор явдаг байжээ. Удмаа хүү багаасаа дуу дуулах дуртай байсан бөгөөд хээр талд явж байхдаа хүртэл дуулж явдаг байжээ. "Алсад суугаа ээж" дууг түүний ээж нь дуулах дуртай байсан аж. Удмаа хүүг Авъяаслаг Хятадууд шоунд оролцсны дараа "Ninhxia TV" урьж нэвтрүүлэгтээ оруулжээ. Уг нэвтрүүлгийн үеэр Удмаа  "Алсад суугаа ээж" дуугаа дуулжээ. Удмаагийн мөрөөдөл нь бүх дэлхий ертөнцийг ногоон болгох чадах бэх зохион бүтээж эх дэлхийгээ ногоон болгох мөрөөдөлтэй гэнэ.

Тэрээр интернэт ертөнцөд рекорд тогтоосон байна. Өөрөөр хэлбэл хамгийн богино хугацаанд хамгийн олон хүн үзсэн бичлэгээр Удмаагийн билэг тодорсон аж. "Авьяаслаг Хятадууд 2011" шоунд оролцсон Удмаа хүүгийн дуу дуулж буй бичлэгийг Хятадад 6 өдрийн дотор нийтдээ 2,350,000  гаруй хүн үзсэн бөгөөд  "Авьяаслаг Хятадууд 2011" шоуны хамгийн их үзэгчдтэй бичлэгүүдийн тоонд багтжээ.

Интернэтэд байрлуулсан бичлэгийг нийтдээ 2 сая гаруй хүн үзэж, youtube болон монгол интернэт сайтуудаар нийтдээ 2 өдрийн дотор 50 000 гаруй хүн үзэж сонирхжээ. Харин Монголд 3 өдрийн дотор монголын 165 гаруй интернэт сайт, блогууд энэ мэдээг нийтэлсэн бөгөөд "youtube"-д байрласан бичлэгийг "China`s Got talent"- 12, настай өвөр монгол хүү - "Алсад суугаа ээж"- 43,554 хүн, "Чи монгол Эр" хүн тул уйлж болохгүй. Харин бид бол өөр"-41,482 хүн,  "Facebook"-т нийт 13,420 монголчууд өөрийн Wall дээрээ энэ бичлэгийг share хийсэн байна. Мөн Twitter дээр энэ мэдээний талаарх сэтгэгдэл 5245 хүрчээ. Удмаа хүүгийн дуулж буй бичлэгийг үзэхийг хүсвэл ЭНД дарна уу.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top