Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд оролцлоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 24

Есдүгээр сарын 14-26-ны өдрүүдэд Казахстан улсын Алматы хотноо орчин үеийн таван төрөлт спортын насанд хүрэгчид болон залуучуудын Ази Тивийн Аварга Шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж байна.

 

 

Тус тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд манай тамирчин С.Бат-Отгон оролцон 756 оноо цуглуулан 26 дугаар байранд орлоо. Харин БНХАУ-ын тамирчин Луо Шуай 1,517 оноогоор тэргүүлэн Ази тивийн аварга болсон бол, мөнгөн медалийг БНСУ-ын тамирчин Ли Жиюн 1,506 оноогоор, хүрэл медалийг БНХАУ-ын тамирчин Ли Шюхуан 1,501 оноогоор тус тус хүртлээ.

 

 

Орчин үеийн таван төрөлт спортоор манай улс ийнхүү анх удаагаа тивийнхээ аварга шалгаруулах тэмцээнд оролцон түүхийн нэгэн хуудсыг нээв. Энэ онд манай тамирчид оролцсон хоёр дахь олон улсын тэмцээн нь Ази тивийн аварга бөгөөд өнгөрсөн зургаадугаар сард Бишкек хотноо болсон Киргизстаны нээлттэй цомын тэмцээнд мөн оролцоод байсан билээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top