SOS: Таганд хуруугаа хийсэн хүүхдэд ЦАГДАА, ОБЕГ-ынхан хамтран тусаллаа

2022 оны 10 сарын 21

Бага насны хүүхэдтэй хүн бүрт хамааралтай, сэрэмжлүүлэг болох нэгэн үйл явдал өчигдөр /2022.10.21/ нийслэлд болсныг нэгэн ирнэ өөрийн цахим хуудсаараа хуваалцлаа.

Тодруулбал 10 сартай охин соруултай савны төмөр таглааны нүх рүү эрхий хуруугаа хийгээд, гаргаж чадахгүй болсон байна. Ээж нь тагийг хуруунаас салгах гэж хичээсэн ч бэртээх эрсдэл үүссэн байжээ. Энэ талаар сандарсан ээж, охин хоёрт тусалсан хөрш нь дараах зүйлийг бичжээ.


Тэрээр “Өнөө орой нэгэн адал явдал боллоо. Манай хаалгыг маш хүчтэй тогшлоо. Онгойлготол хажуу айлын эмэгтэй маш их сандарсан байдлаар тусламж гуйлаа. 10-хан сартай охин нь соруултай савны төмөр таглааны нүхэнд эрхий хуруугаа хийгээд гачаачихаж...

Эмэгтэй сандрахдаа салгах гэж оролдоод бүүр аймаар болгочихож. Манай нөхөр сандарч ороод салгах гэтэл ямар ч нэмэргүй, хуруу нь хөхөрч томроод аймаар болоод ... Тэгээд хэсэг оролдоод болохгүй болохоор нь түргэн тусламж дуудсан боловч ирэхгүй гэж байна. Онцгой байдлын аврах анги руу өөрсдөө оч гэдэг юм байна.

Манай хүн ходоодоо дурандуулах гээд клизм тавьсан учраас би ээж охин 2-ыг аваад давхилаа. Гараад л битүү  түгжрээ. Хамаг булчин чангараад харахаар л аймаар... Сандарсандаа осол аваар хийчих вий гэж бодоод ойрхон байдаг найзыхаа нөхрийг дуудаад жолоогоо шилжүүлээд хэсэг явлаа. Бүтдэггүй зам бив битүү...

Тэгээд түгжрээд зогсож байхдаа миний толгойд цагдаагаас  тусламж гуйх санаа төрөөд шууд л цагдаа дээр гүйж очоод учраа хэллээ. Тэгтэл цагдаа залуу хүүхдийг хараад шууд л эрээн машин   гээд гүйлээ. Гэвч эрээн машин олдсонгүй бололтой миний машиныг бариад явъя л гэж байна. Станц утас хоёроороо ээлжлээд л яриад л, уулзвар болгоны замыг татуулаад маш хурдан зорьсон газраа ирлээ. Ёстой л нялх хүүхдийн заяа түшсэн байх.

Сайн аав, мундаг хүн чанартай цагдаа таарлаа гэж бодоостой...  Машинаас буугаад хүүхэд, ээж хоёрыг дагуулаад ортол онцгой байдлын аврах албаны залуус бүгд л “нөгөө хүүхэд үү” гээд угтаж  авлаа. Үнэхээр  мундаг залуучууд хүний төлөө ажилладаг юм байна гэж өөрийн эрхгүй огшиж сайхан мэдрэмж авлаа.

За тэгээд бараг 10-аад залуу бөөгнөрөөд багаж, хэрэгслээ бэлдээд, нээх хөөрхөн Baby shark тавьж байгаад нөгөө гайхал төмөр тагийг эвтэйхэн ээлжилж хайч бахь зэргийг ашиглаад хүүхдийг ч уйлуулахгүйгээр салгаад авчихдаг шүү.  Ямар их баярлав аа. Ганцаараа алга ташаад л ккк.... Ёстой мундаг” хэмээжээ.

Дээрх иргэдэд СБД-ийн Замын цагдаагийн ахлах ахлагч П.Мөнхтогоо, болон Аврах албаны 105 дугаар ангийн  аврагч залуус тусалсан байна.


Энэ жишээнээс гадна бага насны хүүхдүүдүүдийн хамгийн түгээмэл гаргадаг үйлдэл нь гадны биет залгих, хамар, чихэндээ элдэв зүйл чихэх юм.

Улмаар амьсгалын замд гаднын биет саатаж, бөглөрөл болох нь хүүхдийн гэнэтийн нас баралтын үндсэн шалтгааны нэг гэдгийг эмч мэргэжилтнүүд анхааруулдаг.

Төвөнх рүү гадны биет орвол хүүхдийг амьсгалын дутагдалд оруулдаг тул ийм үед хүүхдэд амьсгал оруулахын тулд шууд цагаан мөгөөрсөн хоолойг зүсэж яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байдаг аж. Гэхдээ ийм тохиолдол чих, хамарт гадны биет орохоос маш цөөн ч аюулын хувьд нэгдүгээрт эрэмбэлэгддэг байна. Харин хүүхдийн чих, хамарт гадны биет орсон үед эцэг, эх анзаараагүйгээс эмнэлэгт харьцангуй хожуу хандах тохиолдол байдаг аж.



ХҮҮХЭД ЗАЛГИДАГ ТҮГЭЭМЭЛ ЗҮЙЛС:

 

  • Самар, жимсний үр, дугуй хэлбэрийн эм, шүр зэрэг

 

  • Латекс, гялгар уут амьсгалын замд орж бөглөрөл болж, богино хугацаанд үхэлд хүргэх эрсдэлтэй.

 

  • Бага насны хүүхдийг 5 см-ээс бага хэмжээтэй тоглоомоор тоглуулахгүй байх

 

  • Хийжүүлсэн ундааг сэгсэрч байгаад ам руугаа "буудуулсан"

 

  • 3-аас дээш насны хүүхдэд загас, тахианы жижиг яс, ам залгиур, залгиурын хөндийд зоогдоно.  Эдгээр нь биед орсон хугацаанаас хамаарч салстыг гэмтээж, шархлаа халдвар, зэрэг цаашдын хүндрэл үүсгэнэ.

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Баяр(192.82.77.228) 2022 оны 10 сарын 21

Мэдмээр юм байна.бүгдэд нь баярлалаа

1  |  0
DR ADITYA(197.211.53.46) 2022 оны 10 сарын 21

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянг

0  |  0
Top