Олс нь ил гарсан дугуйг засахыг хориглоно

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01

Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлаа хангаж, өвлийн улиралдаа бэлтгэх цаг нэгэнт иржээ. Жолоочдын дунд өмнө жилүүдэд хэрэглэж байсан хуучин дугуйгаа засаж, сэлбэн хэрэглэх тохиолдол элбэг байдаг бөгөөд үүнтэй холбогдуулан Авто тээврийн үндэсний төвөөс дугуй засварын үйлчилгээтэй холбоотой ерөнхий шаардлагыг танилцуулсан байна.

Тухайлбал, Авто тээврийн хэрэгслийн резинэн дугуй засварын үйлчилгээ эрхлэгч нь Эрх бүхий байгууллагаар жил бүр өргүүр болон хэмжлийн тоног төхөөрөмжөө баталгаажуулан зөвхөн Т хэсэгт үүссэн 8 мм-ээс ихгүй диаметр бүхий гэмтлийг засах ёстой аж.

Харин хажуу бөөр нь цоорсон, обуд нь цуурч, хагарсан, хавагнасан, карказны сүлжмэл утас ил гарсан, амсар нь гэмтэж, битүүмж алдагдсан, дотуур хаймрыг нөхөх боломжгүй нимгэрсэн, газар тулах хэсгийн 2/3 элэгдсэн, олс нь ил гарсан гэмтэлтэй дугуйг засахыг хориглодог байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top