Аль-Жазира: Захын дэлгүүрт ороход л Монгол том хөршөөсөө хараат байгаа нь шууд мэдрэгддэг

2022 оны 12 сарын 17

Аль-Жазира агентлагт нийтлэгдсэн Монголын тухай нийтлэлийг орчуулан хүргэж байна.


Монгол Улсын нийслэл Улаанбаатараас найман цагийн зайд амьдардаг 58 настай малчин Д.Дуламсүрэн сар бүрийн өрхийн орлогоо амьдралдаа хүргэхэд хэцүү болсон талаар Аль-Жазира агентлагт өгсөн ярилцлагадаа онцоллоо.

Украины дайны улмаас Монголын малчдын өөрсдөө үйлдвэрлэж чадахгүй гол хүнсний бүтээгдэхүүн болох гурил, будааны үнэ огцом өсөж, инфляц 14.5 хувьд хүрч, ард иргэдийн нүдийг бүлтийлгэсэн.

Үүнээс ч илүү муу зүйл бол албан тушаалтнууд Хятадад борлуулах зорилгоор 385 мянган тонн нүүрс хулгайлсан явдал юм. Өвлийн улиралд Монголд ихэвчлэн хасах 35 хэмээс доош буудаггүй. Монголын  хүн амын 60 орчим хувь нь зуухаар халдаг уламжлалт гэрт амьдардаг. Мөн нийт хүн амын дөрөвний нэгээс илүү хувийг Дуламсүрэн шиг малчид эзэлдэг бөгөөд тэд жилдээ хэд хэдэн удаа мал сүргээ, гэр орноо нүүлгэн шилжүүлдэг.

Дуламсүрэн "Сүүлд намайг суманд очиход нүүрс зардаггүй байсан" тухай ярьжээ. Тэрбээр нөхрийнх нь биеийн байдал тааруу байгаа тул ажил хийх боломжгүй болсны улмаас  бензиний үнэ өсөхийн хэрээр үнэ нь буурч байгаа малын мах, ноос, сүүгээ борлуулахаар Улаанбаатар хотыг зорьсон байна. Монгол Улс газрын тос үйлдвэрлэдэг ч түүнийгээ бензин болгон боловсруулж чадалгүй бараг бүгдийг нь Хятад руу гаргадаг. Сүүлийн саруудад Монгол Улсын эдийн засаг цар тахлын хатуу хязгаарлалтын дор удааширч, Хятад руу хийх экспорт буурсанаас гадна ОХУ Украинд дайн эхлүүлснээс хойш бензиний үнэ 65 хувиар өссөн байна.

Дуламсүрэн “Хот хэтэрхий хол. Шатахуун болон бусад зардлаа төлнө гэхээр олон мал зарахгүй бол суманд зарж байгаатай адил болно” гэв. Дэлхийн хамгийн сийрэг хүн амтай орны нэг Монгол Улс хоёр аварга хөрш болох Хятад, Орос хоёрт эдийн засгийн хувьд шахагдаж байна. ОХУ-ын Украин дахь дайн эрчим хүчний үнийг огцом өсгөхөд хүргэсэн  бол Хятадын эдийн засаг суларч байгаа нь худалдааг сулруулж байна. Монгол Улс цахилгаан, бензин, нисэхийн түлш, шингэрүүлсэн шатдаг хий, дизель түлшний хувьд ОХУ-аас хамааралтай бөгөөд үүний 60 орчим хувийг хойд хөршөөс авдаг. Хятад улс Монголын нийт экспортын 80 гаруй хувь, импортын 60 хувь, дотоодын нийт бүтээгдэхүүний 40 гаруй хувийг бүрдүүлдэг. Захын дэлгүүрт ороход л Монгол том хөршөөсөө хараат байгаа нь шууд мэдрэгддэг. "Бид Хятад, Оросоос бүрэн хамааралтай" гэж Улаанбаатарт амьдардаг 57 настай бизнесмэн Нарангэрэл Аль Жазира агентлагт ярьжээ. Тэрбээр “Бид эдийн засгийн хувьд Хятадаас, цахилгаан эрчим хүчний хувьд Оросоос хамааралтай. Мөн шатахууныхаа 90 хувийг ОХУ-аас авдаг. Бусад бүх өргөн хэрэглээний барааг Хятадаас авдаг” гэв. БНХАУ-ын Чин гүрэн  300 орчим жил ноёрхож эцэст нь Монгол Улс 1921 онд тусгаар тогтнолоо олж авсан. 90-ээд оны эхээр коммунизм задрах хүртэл социалист БНМАУ нь ЗХУ-ын дагуул улсын үүрэг гүйцэтгэж байсан.

Монгол Улсын эдийн засаг 4.4 хувиар унасан нь бизнес эрхлэгчид хэдэн арван мянган ажилчдаа цомхотгоход хүргэсэн. Ажилгүйдлийн түвшин 2021 оны дөрөвдүгээр сард 8.5 хувьд хүрч, энэ оны гуравдугаар улиралд 5.4 хувь болж буурчээ. Малчдыг ажилгүйд тооцдоггүй байсан ч цар тахлын ид үед хот руу орж мах, сүү зарж чадахгүй байв. Эдийн засаг сэргэсэн ч Хятадын эдийн засгийн удаашрал, дэлхийн эдийн засгийн төлөв тодорхойгүй байгаа зэргээс үүдэн сэргэлт тогтворгүй хэвээр байна. ДНБ-ий 20 гаруй хувийг бүрдүүлдэг уул уурхайн орлого 2022 оны эхний хоёр сард өмнөх онтой харьцуулахад бараг дөрөвний нэгээр буурсан байна. Аравдугаар сараас хойш сэргэж байгаа хэдий ч нөөцийн экспортын орлого цар тахлаас  өмнөх түвшнээс хамаагүй доогуур хэвээр байна.  Монголын  тав дахь том банк Хас банкны нягтлан бодогчоор ажилладаг 43 настай Батмөнх  монголчуудын нэгэн адил улс орны эдийн засгийн хүндрэлийг товчхондоо “Монголын эдийн засгийн амжилт, бүтэлгүйтлийн гол шалтгаан нь Хятадын эдийн засгийн удаашрал, “Тэг КОВИД” бодлого юм” гэжээ.

 

Ц.ДАВААСАМБУУ

 Эх сурвалж: Өглөөний сонин 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Odoo tsag(86.111.139.19) 2022 оны 12 сарын 20

Unen unen.Odoo l l 30 jiliin hulgaich abikgachdiig turd gatsuulahgui yal ugch duusgabal tur luu zutgej baidag nj bolino.Bugdiig yallaad turiig tseberleed huuliaas gadna uldehgui bolgood ugbul Mongol min tsebershine

0  |  0
7(66.181.160.109) 2022 оны 12 сарын 18

Hog medee baina laliin ulsuudiin dund baisan bol odiid hetsuuhen baih baisan shuu

1  |  0
Монгол (66.181.160.67) 2022 оны 12 сарын 18

Новшийн худлаа юм хуцаад

2  |  0
Zochin(202.55.188.113) 2022 оны 12 сарын 18

Huvhai Smerikchuudad Oros Mongoloo muulj hutsaj baihiin hereg yu baina

3  |  1
ZOCHIN(101.185.158.60) 2022 оны 12 сарын 17

MONGOLIIN EDIIN ZASGIIN GOL BURUUTAN N AVILGALSHUUDEE...YUN KOVID ,HYTADIIN EDIIN ZASGIIN UDAASHRAL ....BAGA TENEGTEEREE....MAN ,AN HOER EELJLEED L HUSAAD BAIGAA BIZDEE....TED HETERHII BAYJAAD HURUNGUURUU HOORONDOO ARSALDAJ BGAASHDEE.....

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.58) 2022 оны 12 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.58) 2022 оны 12 сарын 17

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top