“STEM” шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр ирэх сарын 3-нд болно

Автор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 28

“Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр” 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр эхлэхээр боллоо.

Шинжлэх ухаанч охидыг дэмжих чиглэлээр Монголд анх удаа хэрэгжих гэж буй уг хөтөлбөр нь STEM (шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математик) салбарт мэргэжил эзэмшиж манлайлах хүсэл эрмэлзэлтэй 11 болон 12 дугаар ангийн охид оролцох боломжтой.

Шинжлэх ухаанч охидын манлайлал хөтөлбөр нь STEM салбарт шинэ үеийн манлайлагч нарыг олж нээх, бэлдэх замаар салбар дахь хүйсийн тэгш бус байдлыг арилгах зорилготой.

Дэлгэрэнгүй мэдээлэл авах утас: 89990921

Шаардлагыг хангаж байгаа оролцогчид доорх https://forms.gle/od96Zni8QRYQFvY27 холбоосоор бүртгүүлээрэй.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top