Гэр хорооллын зарим өрхөд шахмал түлш, хүнсний тусламж үзүүллээ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

"Тавантолгой түлш" ХХК-ийн хамт олон гэр хорооллын амьдралын боломж муутай өрх, зорилтот бүлгийн айлд нэг сарын шахмал түлшний дэмжлэх үзүүллээ.

Энэ сайн үйлсийн аяныг Хэрэглэгчдэд үйлчлэх төвөөс санаачилж ажилтан албан хаагчид 10000 төгрөгийн хандив цуглуулсан юм. Цуглуулсан мөнгөөрөө шахмал түлш, гурил будаа зэрэг хүнсний тусламжийг үзүүлж байгаа юм. Хандиваар бүрдүүлсэн түлш, хүнсний тусламжийг Баянзүрх дүүрэгт 7, Сонгинохайрхан дүүрэгт 6, Чингэлтэйд 3, Сүхбаатар, Баянгол, Хан-Уул, Налайх дүүрэгт тус бүр хоёр айлд гардуулан өглөө.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top