Ү.Оюунзул: KFC Цэцэрлэгт хүрээлэнд зөвхөн тохижилтын ажил хийнэ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 04 сарын 10

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул өнөөдөр (2023.04.10) болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр KFC компанитай холбоотой олон нийтийн дунд төөрөгдөл үүсгэсэн асуудалд тайлбар өгч, хотын дарга түүнд "Хууль, дүрмээ баримталж ажиллаарай" гэсэн анхааруулга өгөв. 

Ү.Оюунзул “Цэцэрлэгт хүрээлэнгийн 973 га талбайн 183 га талбайд тохижилт, ногоон байгууламж, бүтээн байгуулалтын ажил хийж байна. Энэ талбайн ерөнхий төлөвлөлт гарчихсан. KFC компани 2014 оноос хойш байгууллагынхаа ойг тохиолдуулан нийслэлийн иргэдэд хэрэгтэй тохижилт, бүтээн байгуулалт хийх хүсэлтийг тавьж, төслөө бичиж, хөрөнгөө босгосон. Ингээд манай төлөвлөлтийн дагуу 1.1 га талбайд 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө босгож, хүүхэд, залуучууд, ахмадууд, гэр бүлүүдэд зориулсан тохижилтын ажил хийхээр болсон юм.

Энд ямар ч худалдаа үйлчилгээ, хөшөө, дурсгал байхгүй. Тус компани нийгмийн хариуцлагын хүрээнд зөвхөн тохижилт, бүтээн байгуулалтын ажил хийж, нийслэлийн өмчид бүртгүүлнэ.

Мөн ногоон байгууламж сүйтгэхгүй, олон улсын стандартад нийцсэн зүлэг хийж, мод тарина” гэсэн тайлбар хийсэн юм.  

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(202.179.27.97) 2023 оны 04 сарын 11

shorlognii gazar urgujuud buhel buten tsuvral shorlognii ambaar bolchihson baigaag buulgaj hayachee,humuusiin agaar salhind garah chuluut tsagaa zuv unguruuh yostoi gazar maani eldviin Tuts, shorlog,huushuuriin gazariin zah mayagiin um bolchihloo,yostoi utgaggui ,bugdiig ni buulgaad zailuulaachee

0  |  0
Зочин(122.201.21.41) 2023 оны 04 сарын 10

Янз бүрийн Хөшөөнүүдийн хүрээлэн болж хувирсан байх оо юун цэцэрлэгт хүрээлэн

0  |  0
Кса(202.126.88.127) 2023 оны 04 сарын 12

Нэг мэдэхэд Сөүл ресторан шиг тэр хавийн газар нь KFC-нх болно байх шүү. Хэрэггүй дээ.

1  |  0
Top