БЗД: Бага насны хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 05

Бага насны хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр “Good neighbors” ОУБ-тай санамж бичиг байгууллаа.

Төслийн гол зорилго нь Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэг, тэдгээрийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт бага насны хүүхдийн эрх, хамгааллын суурь ойлголт өгөхөөс гадна амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг олон хувилбарт хэрэглэгдэхүүний тусламжтай, оролцоонд суурилсан идэвхтэй сургалтын аргаар хүргэх аргачлал эзэмшүүлэхэд оршиж байна.

Төслийн хүрээнд цэцэрлэг тус бүрээс хоёр багш, нийт 50 багшийг “Амны хөндийн эрүүл ахуй”, “Хүүхдийн эрх, хамгаалал” чиглэлээр сургагч багш болгоно. Ингэснээр сургагч багш нар эцэг эхчүүд, баг насны хүүхдүүдэд шаардлагатай сургалтыг орж, заавар зөвлөгөө өгөх боломжоор хангагдах юм хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top