Дэлхийн шилдэг уран гулгагчид Монголд чуулна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 04 сарын 13

Ирэх тавдугаар сарын 6, 7-нд "Steppe Arena"-д ОХУ-ын шилдэг уран гулгагчдын шоу тоглолттой. Дэлхийн шилдгүүдийг бид дэргэдээс нь, Монгол Улсад үзэх, харах боломжийг БТСУХ, ОНБТСҮХ- санаачлан бүрдүүлсэн. Уран гулгалтын шоу, үзүүлэх тоглолтод оролцох 16 тамирчны нэрийг сонирхуулбал

Олимпын аварга Камила Валиева, Марк Кондратюк, дэлхийн аварга Елизавета Туктамышева нарын алдартнууд Монголыг зорин ирэх тамирчдыг тэргүүлж байна.

Түүнчлэн 2022 оны олимпын багийн төрлийн аварга Анастасия Мишина, Александр Галлямов, Виктория Синицина, Никита Кацалапов, олимпын наадмын медальт Евгения Тарасова, Владимир Морозов, Европын аварга Александра Бойкова, Дмитрий Козловский, мөн Дмитрий Алиев, Петр Гуменник, Евгений Семененко, Софья Акатьева, Аделия Петросян нар Монголд ирэхээр болжээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(202.55.191.130) 2023 оны 04 сарын 13

Гайхалтай

0  |  0
билет нь хэд боллоо(124.158.64.49) 2023 оны 04 сарын 13

хүүхдийн гоо зүй урлаг уран сайхан чинь л энэ шүү дээ

0  |  0
Top