ӨНӨӨ ШӨНӨ I Цасан болон шороон шуурга шуурна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 04 сарын 18

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Баянхонгор, Өвөрхангай, Өмнөговь, Дундговийн нутаг, Булган, Төв аймгийн өмнөд хэсгээр, маргааш өдөр Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутаг,  Өвөрхангайн зүүн хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метрийг давж ширүүсэж, шороон шуурга шуурна.

Өнөө шөнө Сэлэнгэ, Дарханы нутаг, Төв аймгийн баруун хойд хэсгээр цасан шуурга шуурна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа төв,  говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 20-нд зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

 

2023 оны дөрөвдүгээр сарын 23-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

 

19-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 21-нд төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 22-нд баруун аймгуудын нутгийн баруун, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна.

Салхи 19-нд ихэнх нутгаар, 20-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 28-34 метр хүрч ширүүсэж, хүчтэй шороон шуурга шуурна.

Ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -15...-20 градус, өдөртөө -1...-6 градус хүйтэн, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -10...-15 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -4...+1 градус, өдөртөө +7...+12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө +2...+7 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top