Н.Энхзаяа: Улсын хөгжлийн нэг шалгуур хүний хөгжил, хүний хөгжлийн баттай суурь нь хүүхдийн хөгжил, төлөвшил байдаг

2023 оны 04 сарын 21

Отгонтэнгэр Их Сургуулиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Хүүхдийн хөгжил, төлөвшил” үндэсний эрдэм шинжилгээний бага хурлын талаар “Отгонтэнгэр” их сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Энхзаяатай ярилцлаа. Тус эрдэм шинжилгээний хурал нь өнөөдөр /2023.04.21/ “Улаанбаатар” зочид буудалд болох юм.


-“Хүүхдийн хөгжил, төлөвшил-2023” эрдэм шинжилгээний хурлын тухай товч мэдээллээр ярилцлагаа эхлүүлье.

-28 жилийн өмнө “Гэр бүл-XXI зуун” нэртэйгээр Отгонтэнгэр их сургууль анх санаачлан зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурал хүүхдийн хөгжил төлөвшлийн агуулгаар улам баяжин зохион байгуулагдаж байна. “Хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдвийн хүрээнд 11 дэх жилдээ зохион байгуулж байна.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго нь  Сургуулийн өмнөх насны боловсрол, ЕБС-ийн багш нар, энэ салбарт ажиллагсадын  судалгааны ажлыг дэмжих, нас насны хүүхдийг сургах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх  бодлого, хүүхэд хамгааллын талаарх орчин үеийн чиг хандлага, хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны өнөөгийн төлөв байдал, цаашдын   чиг хандлагын талаар тал бүрээс нь хэлэлцэн ярилцаж, санаа бодлоо хуваалцан,   мэдээлэл туршлага солилцож, нийтийн хүртээл болгох явдал юм.

Аливаа улс орны хөгжлийг хүний хөгжлөөр нь хэмждэг. Улсын хөгжлийн шалгуур нь хүний хөгжил, хүний хөгжлийн баттай суурь нь хүүхдийн хөгжил, төлөвшил, хүмүүжил мөн. Бидний монголчууд хүн болох багаасаа гэсэн философитой ард түмэн. Энэ суурь асуудлыг сонгосонд манай хурлын онцлог, ач холбогдол оршино.

Төр засгийн бодого, шийдвэр, үйл ажиллагааны төвд хүүхдийн хөгжил, төлөвшлийн асуудал байсаар ирсэн, одоо ч  анхаарлын төвд байгаагийн нэг илрэл нь бидний хамтран зохион байгуулж байгаа хуралд оролцогчид, түншлэгч байгууллагуудын хамрах хүрээ өргөжиж байгаагаас харагдаж байна. Тухайлбал, Энэ жилийн хурлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг “Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар”, JICA start 2 төсөл, Боловсролын ерөнхий газар, Сүхбаатар дүүргийн хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн холбоо, Хүний нөөцийн хөгжлийн ассоциаци, Монголын хүүхдийн хөгжлийг дэмжигч Оригами төв зэрэг төр, захиргааны болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн хөдөлгөөн дэмжин оролцож байна.

Бидний хурлыг дэмжин ажиллаж байгаа бүх хамтрагч байгууллагууддаа талархал илэрхийлье.

-Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд ямар сэдвээр, хэдэн илтгэл хэлэлцүүлэх вэ?

-Юун түрүүнд эрдэм шинжилгээний хуралд эх орны өнцөг булан бүрээс, олон их, дээд болон ЕБС, цэцэрлэгийн багш нар, төрийн болон төрийн бус байгууллагын эрдэмтэн, судлаачид онол арга зүйн өндөр түвшинд бичигдсэн, судалгаа сайтай, салбарын өмнө тулгамдсан асуудлыг хөндсөн, шинэлэг санаа бүхий илтгэлүүд бичиж ирүүлсэнд Отгонтэнгэр Их Сургуулийн хамт олны өмнөөс талархал илэрхийлье.

Энэ удаагийн эрдэм шинжилгээний хуралд их, дээд сургууль, ЕБС, цэцэрлэг, төрийн бус байгууллагаас нийт 70 орчим илтгэл ирүүлсэн. Хуралд бэлтгэх ажлын хэсэг илтгэлүүдтэй нэг бүрчлэн танилцаж, 126 багш, судлаачийн 57 илтгэлийг сонгон шалгаруулж, эрдэм шинжилгээний эмхэтгэлд хэвлүүлэхээр болсон.

Үүнээс 40 орчим илтгэлийг “Хүүхдийн хөгжил, төлөвшил, хамгааллын асуудал”, “Тусгай хэрэгцээт боловсрол, тэгш хамруулах боловсрол”, “Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн менежмент”  гэсэн гурван салбар хуралдааны хүрээнд хэлэлцүүлнэ.

-“Хүүхдийн хөгжил, төлөвшил” сэдэвт эрдэмт шинжилгээний хурлыг 11 дэх жилдээ зохион байгуулж байгааг хэллээ. Өмнөх хурлуудаас ямар үр дүн гарсан бэ?

-Сонирхолтой асуулт байна. Мэдээж судалгаа шинжилгээний ажлыг эргэлтэд оруулах нь маш чухал. Бид судалгааг хийгээд орхих биш, үүнийгээ амьдралд хэрэгжүүлэх, холбогдох төрийн байгууллагын төлөөллийг оролцуулж, эрдэм шинжилгээний хурлаас гарсан снал, зөвлөмжийг яам болон тамгын газруудад хүргүүлдэг. Тухайлбал, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Боловсролын ерөнхий газар, БШУЯ, ЕБС, цэцэрлэгүүдтэй хамтарч зохион байгуулж байгаа учир санал, зөвлөмжөө хамтдаа хэлэлцэнэ.

Өмнөх хурлуудаас гарсан гарц, шийдэл, санал зөвлөмжийн үр дүнгүүд ч амьдралд биелэлээ олоод явж байна. Нэг жишээ дурдахад, СӨБ-ын туслах багш нарыг өмнө нь төрийн бус байгууллагууд цөөн кредитийн хүрээнд бэлтгэж, гэрчилгээ олгодог байсан. Харин одоо хөтөлбөр нь магадлан итгэмжлэгдсэн сургуульд яамнаас зөвшөөрөл олгож 18 кредитээр цэцэрлэгийн туслах багшийг бэлтгэж байна. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотод 3 их, дээд сургуульд зөвшөөрөл олгоод сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.

Туслах багшийн сургалтыг магадлан игэмжлэгдсэн хөтөлбөртэй, хүлээн зөвшөөрөгдсөн сургууль дээр зохион байгуулах асуудал эрдэм шинжилгээний хурлын үр дүнд гарсан санал, зөвлөмж төр засгийн хэмжээнд ажил хэрэг болсонд бид их баяртай байдаг. Цэцэрлэгийн туслах багш бэлтгэж байгаа сургуулиудын нэг нь “Отгонтэнгэр” их сургууль юм. Манай сургуулийн “Багш, сургуулийн өмнөх боловсрол” хөтөлбөр маань 2019 онд БМИҮЗ-өөр магадлан итгэмжлэгдсэн.

Цаашид БШУЯ, Боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлөөс багшийн хөтөлбөр заавал магадлан итгэмжлүүлдэг байх шаардлагатай гэдэг байр суурьтай байгаа, бид ч үүнийг дэмжиж байгаа.

“Отгонтэнгэр” их сургуульд хэрэгжиж байгаа багшийн хөтөлбөр ахисан түвшинд магадлан итгэмжлэгдсэн. Өөрөөр хэлбэл манай сургуульд хөтөлбөрийн чанарын баталгаажилтыг ханган ажиллах соёл хэвшиж, таван жил тутамд хөтөлбөрүүдээ магадлан итгэмжлүүлдэг.

-Ярилцсанд баярлалаа.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.22.88) 2023 оны 04 сарын 28

ih olon udaa bur ter suurguulin neg 1000 oyutan inegj ahtu ayrgalj bolodguima.

0  |  0
zochin(122.201.22.88) 2023 оны 04 сарын 28

huuramch bichigtei abagigas yuams aidin aihin . neg udaa huuramch bichig higed humuus inegj olonor 1000 hum uus luibrdaal.

0  |  0
zochin(122.201.22.88) 2023 оны 04 сарын 28

tubshinbayar shoorond orloo tuuni egch oshogon bala gej baahna boo uchure jagatg haral higej imel bolod bailaa

0  |  0
zochin(192.82.81.128) 2023 оны 04 сарын 24

ene bagsh orlom horolgarab neg tom har uutai mongo abjilee .

0  |  0
zochin(192.82.81.128) 2023 оны 04 сарын 24

HOB 10 71ged purgon shuu. shono orlom haashani gadaa irele agsanatabilaa heruul bolod .

0  |  0
zochin(192.82.81.128) 2023 оны 04 сарын 24

HOBSGOL aimags ired orloo. olon jilin omno hobsgold amdarlaa.

0  |  0
Zochin (64.119.26.135) 2023 оны 04 сарын 22

Hural Saikhan bolson , bayrlalaa tanai hamt olond

0  |  0
Top