Ж.Батзандан: Намайг МАНАН-тай тэмцсэн гэж шоронд хорьсон

2023 оны 04 сарын 22

Ардчиллын удирдагч С.Зориг алуурчдын гарт амь насаа алдсанаас хойш 25 жил өнгөрч байна. Өнгөрсөн пүрэв гаригт (2023.04.20) түүний төрсөн өдрийг төрөл төрөгсөд, найз нөхөд, хамтран зүтгэгчид, үйл хэргийг нь залгамжлагчид тэмдэглэн өнгөрүүлэв.

Сүүлийн хэдэн жил талцаж бутарч, тамга тэмдэгний хэрүүл тэмцэлтэй явж ирсэн Ардчилсан намынхан түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэхийн ялдамд эв нэгдлээ бэхэлж, цаашид  ардчилсан үзэл санааны төлөө тууштай явахаа илэрхийлэв. Энэ үеэр тус намын хуучин дарга С.Эрдэнэ, шинээр дарга болсон Лу.Гантөмөрт тамгаа албан ёсоор гардуулсан юм.

Түүнчлэн ИЗНН, ШИНЭН-ын удирдлагууд, Ардчилсан холбооны төлөөлөл С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөлөө. С.Зориг агсны төрсөн дүү УИХ-ын гишүүн асан С.Оюун “Ахын минь амь насыг хороосон хэмээн ял шийтгүүлж, сүүлийн зургаан жил шоронд хоригдсон Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын тухайд би үүнд анхнаас нь итгээгүй. Хэргийг хэрэгсэхгүй болгосныг зөв гэж үзэж байна” гэсэн байр суурийг илэрхийлэв. Мөн С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэгчдийн дотор УИХ-ын гишүүн асан Ж.Батзандан ирсэн нь олны анхаарлыг татсан юм. Тэрбээр өнгөрсөн намар Хөгжлийн банкны найдваргүй зээлийн улмаас шалгагдаж, Хорих 461 дүгээр ангид хоригдож байгаад гарч ирснээс хойш олон нийтийн өмнө харагдаагүй.

Иймд сэтгүүлчид түүнээс сүүлийн үед нийгэмд цацагдсан мэдээллүүдийн эргэн тойронд асуулт асууж хариулт авсныг тоймлон хүргэе.
 


-Та хэсэгтээ олны өмнө гараагүй, өнөөдөр энд зөвхөн  хүндэтгэл илэрхийлээд ямар  нэг мэдэгдэл хийх  үү? 

-С.Зориг агсан бол Монголын эрх чөлөө, ардчилал, хүний эрхийн бэлгэ тэмдэг болсон агуу удирдагч юм. Ганцхан Ардчилсан намын удирдагч биш Монголын үндэсний удирдагч бид үздэг. Өнөөдөр монгол оронд хүний эрхийн зөрчил хэрээс хэтэрч, үзэл бодлоо илэрхийлсэн хүн болгоныг шоронд хорьдог харанхуй нийгэм, харанхуй цаг үе нөмөрч байна. Эрх баригчид олон залуусыг улс төрийн хэргээр шоронд хорьж байна. Яг энэ цаг үед Монголын ардчилсан хүчнүүд нэгдэн нийлж, С.Зориг агсны хөшөөнд хүндэтгэл илэрхийлж, хүний эрхийн төлөө Монголын бүх ардчилсан хүчин хамтран тэмцэх тухай яриа хэлцэл хийж байгааг бид дэмжиж байна.ШИНЭН сүүлийн дөрвөн жил  С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэрэгт анхаарал хандуулж ажилласан. 1998 онд түүний амь насыг хороосон алуурчид өнөөг хүртэл олдохгүй байгаа. Монголын ардчиллын удирдагчийн амь насыг хороогоод жирийн ардын хүүхдүүдийг хэлмэгдүүлэх гэж оролдсон бузар хэрэг өчигдөр төгсгөл боллоо. С.Зоригийг хөнөөсөн, Монголын ардчиллыг мөхөөх гэж оролдогчид үнэнд гүйцэтгэж байна. Шударга ёс ялна гэдэгт би үргэлж итгэдэг. ШИНЭН цаашид С.Зориг агсны үйл хэргийг, үзэл санааг үргэлжлүүлэх болно гэдгийг илэрхийлье.

-Та Хөгжлийн банкны хэргээр шалгагдаж байгаад гарч ирсэн. Тантай холбоотой асуудлууд юу болж байгаа вэ?

-Намайг Хөгжлийн банкны хэргээр шалгаагүй. Харин мафийн эсрэг тэмцсэн гэж шоронд хорьсон юм. МАНАН бүлэглэлийн эсрэг тэмцсэн гэж  намайг Хорих 461 дүгээр ангид хорьж байгаад хоёр сарын өмнө сулласан. Удахгүй энэ хэрэг хэрэгсэхгүй болно. Яагаад гэвэл, би зөвхөн МАНАН мафийн эсрэг, Монголын шударга ёсны төлөө тэмцсэн. Тиймээс би ялах болно. Надад холбогдуулж байгаа, 13 жилийн өмнө нэг найз нь банкнаас зээл авсан чинь Ж.Батзандан нөлөөлсөн гэх зүйлүүд ор үндэсгүй гүтгэлэг гэдэг нь удахгүй тогтоогдож, цагаатгагдана гэдэгт бүрэн итгэлтэй байна.

-Одоо та мэдүүлэг өгөөд явж байгаа юу, гадуур шалгагдаж байгаа юм уу?

-Сая хэллээ, би ганц л гэмт хэрэг үйлдсэн. Тэр нь МАНАН мафийг устгах гэсэн гэмт хэрэг юм. Монголын төрийг бүлэглэлээс салгахын төлөө тэмцсэн тэмцэл юм. Өөр үйлдсэн гэмт хэрэг надад байхгүй.

-Өнөөдөр болж байгаа улс төрийн нөхцөл байдалд та ямар дүгнэлт өгөх вэ. Ялангуяа чухал хуулиудыг хэлэлцэж эхэллээ?

-Улс төрд өөрчлөлт, шинэчлэлүүд явагдаж байна. Эрх баригч намын толгой эргэчихжээ. Хоёр удаа парламентад 60 гаруй хувийн суудал авсан эрх баригчид амьдралаас тасарчээ. Тэдний гаргаж байгаа шийдвэр бүхэн үндсэндээ буруу болж байна. Мөхөх төрд бурхан ухаан хайрладаггүй гэж үгтэй. Манай эрх баригчид удахгүй Монголын төрөөс зайлах нь тодорхой. Магадгүй шүүр ажиллагаа,удахгүй эрх баригчдыг өөрдсийг нь шүүрдэх байх. Шүүх ажиллагааг энэ нөхдүүд дээр хэрэгжүүлэх цаг ирж байгаа.

-Шүүхээс Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хэргийг хэрэгсэхгүй болгосон. Төрөөс нөхөн төлбөр олгуулах тухайд энэ асуудлыг анх тавьж байсны хувьд  ШИНЭН  ажиллах уу?

-Гэмгүй иргэдийг хэлмэг­дүүлсэн, хилсээр хорьсон, хууль бус хэрэг тохсон, эрүүдэн шүүсэн байна гэдгийг УИХ-ын гишүүнээр ажиллаж байхдаа Л.Болд, Ц.Нямдорж нарын хамт олон удаа ярьж байлаа. Магадгүй тэр хоёр хүнийг шоронд хамгийн олон удаа эргэсэн УИХ-ын гишүүн би байсан байх. Сар болгон эргэж очдог, гадаадын шинжээчдийг оруулдаг, хүнийг хилсээр хэлмэгдүүлж болохгүй гэж үздэг байсан. Олон шүүгч, прокурор, мөрдөгчид тухайн үед  миний эсрэг ард түмнийг турхирдаг, Ж.Батзандан худал ярьж байна гэдэг байсан. Тэгвэл энэ хэрэг хэрэгсэхгүй болж, тэр хоёр хүн цагаадлаа. Үнэн яллаа. Тэднийг хэлмэгдүүлж, зургаан жил шоронд хорьсон Монголын төр, мөрдөгчид, хууль хяналтынхан тэр хүмүүст болон гэр бүлд нь нөхөн олговор төлөх ёстой.

-Таныг сүүлийн үед зочид буудалд ороод төлбөрөө төлөөгүй гэх мэдээлэл гарсан. Бас таны ахын хэрэг юу болж байгаа вэ?

-Намайг сүүлийн нэг жил бүх хэлбэрээр гүтгэсэн шүү дээ. Нүүрсний мафийн толгойлогч  юм байна гэж хүртэл гүтгэсэн, хоёр сарын өмнөхөн. Сүүлд намайг оргон зайлаад Сингапурт нуугдаж байгаа гэж гүтгэсэн. Одоогоос долоо хоногийн өмнө зочид буудалд орчихоод төлбөрөө төлөлгүй алга болжээ гэж гүтгэсэн. Гүтгэлэг, доромжлол хэрээс хэтэрч байгаа. Цаашид юу ч гэж гүтгэж, доромжилж магадгүй. Тиймээс нэг  зүйлийг баттай хэлье. Ж.Батзандантай холбоотой хэрэг  гэх зүйлүүд ор үндэсгүй гүтгэлэг. Энэ бүхэн удахгүй тогтоогдож, цагаатгагдана. Намайг барьж хорихдоо ганцааранг нь хориогүй, ахыг маань бас хорьсон. Дарханы замаас мөнгө идсэн гэж гүтгэсэн. Өнөөдөр тэр нь хэрэгсэхгүй болоод явж байгаа.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Болои боли (86.111.137.197) 2023 оны 04 сарын 24

Оо ла ла янзан бүр яриад л ...цагаадаад гараад ирсэн бол сайн л бна шдээ.

0  |  0
Зочин(139.5.216.132) 2023 оны 04 сарын 23

60 тэрбумын хэрэг,газрын наймаачдыг илчилсэн хүн шүү.

0  |  0
Зочин(192.82.69.29) 2023 оны 04 сарын 23

Чамайг шуналаа дийлэхгүй идсэн уусан нь замаа алдсан учраас хорьсон шүүдээ зандкаа.

0  |  0
Ц(103.229.121.204) 2023 оны 04 сарын 23

Энэ лалрын хар хулгайч хаанаас гараад ирвээ ард түмнийг тэнэг гэж бүү доромжил одоо чамд итгэх нэг ч хүн байхгүй лалар минь зүгээр гэмгүй бхйхад чинь шоронд хийсэн юмуу хуцваа

2  |  0
Хүрлээ(192.82.87.145) 2023 оны 04 сарын 22

МАНАН-н босс Ми.Энхболд Элбэгдорж нар эрх чөлөөтэй авилгалын мөнгөөрөө жаргаад л явж байгаа, та нар яаж ч чадахгүй бна шүү дээ.

0  |  0
Juju (59.153.114.87) 2023 оны 04 сарын 22

Ene odo haanas garaad irev.nidni bulai.chamaig odoo bid toohiimuu sonsihiimuu chi zugeer l gantsaaraa dongodoo hoo

2  |  0
eee(95.117.78.43) 2023 оны 04 сарын 22

ene mal ichihgui hudla shah yumaa jomni tarhitai pizda min urid n yu yarij helj yawsana martchihdag yumu hasha pizda we ulun pizda yumaa

2  |  0
Улс(122.201.24.72) 2023 оны 04 сарын 22

Улс төрчид бүгд шуналаасаа болж яллуулж бгаа чи улс төрч болхоор хэнч чамд итгэхгүй иргэд үл итгэгчид болсон та нараас болж

2  |  0
Лол (66.181.160.51) 2023 оны 04 сарын 23

Балай шахуу юм

3  |  0
Зочин(66.181.161.151) 2023 оны 04 сарын 24

Чамайг далд байхад нэг хэсэг чих амар байлаа. Бидэнд чинь Батзандан, Ганбаатар, Гүндалай нараас гадна шийдэх үндсэн асуудал зөндөө байдаг юм байна. Жишээ нь авилга ч юмуу хулгай гээд.

4  |  0
7(66.181.160.9) 2023 оны 04 сарын 22

Элий балай хий хоосон тэнэг юм ярьсан ийм хог шаарнуудыг төрд ойртуулж болохгүйээ

3  |  0
zochin(49.98.116.101) 2023 оны 04 сарын 22

ene heneer uruvduuleh gej bga yum bol zailj uz odoo oroitson zuv gazar n bailgasan yum bich odoo chinii ugend hench itgehgui sonsohgui ene banhartai zuuraldah hun bna u zailj uz

1  |  0
Зараа(124.158.64.204) 2023 оны 04 сарын 22

өнтэй сайхан өвөлжсөн бололтой, тарган цатгалан өнгө сайтай харагдаж байна шүү

0  |  0
иргэн(66.181.160.94) 2023 оны 04 сарын 24

ШШШ Иймэрхүү зүйл ярьж хоолоо олж иддэг хүн зомбитой нэг цаг үед амьдарч байна гэхээр гутамшиг төрөх шиг

5  |  1
Зочин(64.119.26.11) 2023 оны 04 сарын 23

Батзанданг одоо хэн тоох вэ? Ёстой л хараа залуугаараа түмэнд нүүрээ барж түймэрт хормойгоо шатаасан амьтан даа. Харин залуучуудад жаахан хамжааргатай дороо суурьтай дотроо бодолтой байж аливаа асуудалд хандаа гэсэн сургамжтай юм даа

5  |  1
зочин(192.82.80.143) 2023 оны 04 сарын 22

Танай ах нар хулгай хийснээс болж шоронд хийсэн ш дээ, малаа

3  |  1
Зочин (192.82.82.206) 2023 оны 04 сарын 22

Чамаар ард түмэн дутахгүй шүү дээ

3  |  1
Од(59.153.114.87) 2023 оны 04 сарын 22

Хулгайч.....

4  |  1
Od(59.153.114.87) 2023 оны 04 сарын 22

Хулгайч......

3  |  1
Top