Элсэлтийн шалгалт өгөгчдийн МЭДЭХ ЁСТОЙ бүх мэдээлэл

2023 оны 05 сарын 01

Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн дараагийн нэгэн даваа нь Элсэлтийн ерөний шалгалт (ЭЕШ) байдаг. ЭЕШ-т өгснөөр цааш цаашдын мэдлэг боловсрол олж авах том үүд хаалга нээгдэнэ.

Тиймээс их, дээд сургууль, коллежид элсэн суралцахаар төлөвлөж байгаа, Монголын ирээдүйг тодорхойлох иргэн танд ЭЕТ-ын талаарх дараах мэдээллийг хүргэе.
 

2023 онд ЭЕШ өгөхөөр нийт 34.300 хүүхэд бүртгүүлжээ. Шалгалтыг улс орон даяар нийт 49 шалгалтын байранд зохион байгуулах бөгөөд хөдөө орон нутагт 23, Улаанбаатар хотод 26 байна.

Харин өнгөрсөн дөрөвдүгээр сарын 22-нд улс орон даяар явагдсан Монгол хэл бичгийн шалгалтад 32.600 хүүхэд хамрагджээ. Монгол хэл, бичгийн шалгалтын батламж хуудсыг eyesh.eec.mn холбоосоор тавдугаар сарын 25-ны өдрийн 15:00 цагаас хойш авах юм.

Монгол хэл бичгийн шалгалт болон ЭЕШ-ын математик, физик, химийн шалгалтын үргэлжлэх хугацаа 100 минут, монгол хэл, англи хэл, орос хэл, биологи, газарзүй, түүх, нийгэм судлалын шалгалтын үргэлжлэх хугацаа 80 минут байна.

ЭЕШ болон Монгол хэл бичгийн шалгалтын батламж хуудас нь шалгалт өгснөөс хойш 2.6 жил (31 сар)-ийн хугацаанд хүчин төгөлдөр байх юм.

ЭЕШ-ын суудлын хуваарийг тавдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн www.eec.mn цахим хуудсанд байршуулна.

Шалгуулагч та өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn цахим хуудасны “Шалгуулагчийн булан”-аар нэвтэрч суудлын хуваариа хэвлэн аваарай.

Шалгуулагчид шалгалт өгөхөөр ирэхдээ дараах материалыг бүрдүүлнэ.

Үүнд,
 

  • Бүртгэлийн хуудас
  • Суудлын хуваарь
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг.
  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

Харин иргэний үнэмлэх авах насанд хүрээгүй бол 2023 оны зургаадугаар сарын 01-ний өдрөөс хойш 16 насанд хүрэн шалгуулагч сурч буй сугуулийн захирал эсвэл өөрийн оршин сууж буй орон нутгийн Засаг даргын гарын үсэг, тамгаар баталгаажсан, сүүлийн гурван сарын дотор авхуулсан өнгөт цээж зурагтай тодорхойлолт, төрсний гэрчилгээний хамт авч ирнэ.

 

2023 ОНЫ ЭЕШ-ЫН ХУВААРЬ

 

САР, ӨДӨР

ЦАГ

ШАЛГАЛТ

2023.06.15 - Пүрэв

10:00 – 11:20

Түүх

14:00 – 15:20

Англи хэл

2023.06.16 - Баасан

10:00 – 11:40

Хими

13:00 – 14:20

Газарзүй

16:30 – 17:50

Нийгэм судлал

2023.06.17 - Бямба

10:00 – 11:20

Биологи

14:00 – 15:40

Математик

2023.06.18 - Ням

10:00 – 11:40

Физик

13:00 – 14:20

Орос х эл

16:00 – 17:20

Монгол хэл

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top