Ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, 12-ноос дулаарна

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 05 сарын 08

2023 оны тавдугаар сарын 15-ныг хүртэлх 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

/ Хугацааны эхэнд ихэнх нутгаар бороо, нойтон цас орж, 12-ноос дулаарна /

Хур тунадас: 08-нд нутгийн баруун хагаст, 09-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр, 13-нд нутгийн баруун хойд хэсгээр, 14-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 13-нд нутгийн хойд хэсгээр, 14-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +6...+11 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +6...+11 градус, өдөртөө +20...+25 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...+5 градус дулаан, өдөртөө +13...+18 градус дулаан байна. 12-ноос ихэнх нутгаар дулаарна.

Улаанбаатар хот орчмын 7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас: 10, 11-нд хур тунадас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй.

Салхи: 10-н, 14-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Бусад хугацаанд секундэд 3-8 метр байна.

Агаарын температур: Хугацааны дунд үеэр сэрүүсч шөнөдөө Яармаг сонгины орчмоор 0...-5 градус хүйтэн, бусад хэсгээр -1...+4 градус, өдөртөө +9...+14 градус дулаан, бусад хугацаанд шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top