Том Круз Шакирагийн араас "хөөцөлдөж" эхлэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 10

Ганц бие Шакирагийн төлөөх өрсөлдөөн үргэлжилж байна... 

Холливудын алдарт жүжигчин Том Круз болон дуучин Шакира нар Майамид болсон "Формула 1"-ийн Гран При уралдааныг хамтдаа үзэж байгаад папарацичдын дуранд өртжээ. Том Крузын хувьд энэ жил 60 нас хүрч буй. 46 настай Шакирагийн хувьд өнгөрөгч зургаадугаар сард нөхөр Жерар Пикегээс салсан. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Том Круз Шакирад цэцэг илгээж, Формулагийн уралдааны үеэр VIP өрөөнд тусдаа яриа өрнүүлж байсан гэнэ. Том Крузын хувьд Шакиратай цаашид ч мөн дотно байхыг хүсэж байгаа тухай өөр нэгэн эх сурвалж мэдээлжээ.  

Том Крузын хувьд өмнө нь жүжигчин Николь Кидман болон Кэти Холмс нартай гэрлэж байсан. Гурван хүүхдийн аав болсон тэрээр хамгийн сүүлд "Mission: Impossible 7" кинонд хамтран тоглосон жүжигчин Хэйли Атвеллтай болзож байсан бөгөөд 2022 оны зургаадугаар сард хоёр тийш болжээ. 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(150.129.141.34) 2023 оны 05 сарын 15

Том Круз царайндаа анхаарал тавих хэрэгтэй юм байна

0  |  0
Top