У.Чавес бүрэн эрхээсээ татгалзах уу

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 18

Венесуэлийн Үндэсний ассамблейгээс Ерөнхийлөгч У.Чавес Куб улсад хорт хавдрын эсрэг эмчилгээгээ үргэлжлүүлэх болсонтой холбоотойгоор асуулга явуулах болоод байна хэмээн "Associated Press" мэдээллээ. Ерөнхийлөгчийн талыг баримтлагчид У.Чавес нь хүний эрхийнхээ дагуу эмнэлгийн тусламж авах ёстой. Тиймээс цаашид улс орноо Кубээс ч удирдах боломжтой гэж үзэж байгаа бол нөгөө хэсэг нь гадаадаас эх орноо удирдах нь бүтэшгүй зүйл учраас төрийн эрхээ тодорхой хэмжээгээр шилжүүлэх нь зүйтэй гэжээ.

"Reuters"-ийн мэдээлснээр Венесуэлийн төрийн тэргүүн нь дэд Ерөнхийлөгч болоод Сангийн сайддаа бүрэн эрхээ тодорхой хэмжээгээр шилжүүлэхийг хүлээн зөвшөөрсөн гэнэ. Тэрээр хорт хавдрын хагалгааны дараах химийн эмчилгээгээ хийлгэхээр Куб руу тодорхой хугацаагүйгээр явж байгаа аж.

Эх сурвалж: Ардчилал сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top