Сэтгэлзүйн эрүүл мэндийн тухай ойлголт орчин үед чухалд тооцогдох болсон. Тэгвэл .
Та сэтгэлзүйн хувьд эрүүл бол
- Гэр бүл, дотны хүмүүстэйгээ эерэг, айдасгүй харилцаа үүсгэж чадна
- Ажлаа бүтээмжтэй хийж, эргэн тойрондоо хувь нэмэр оруулна
- Өөртөө итгэлтэй, бусадтай тухтай харилцаж чадна
- Ямар нөхцөлд хэрхэн биеэ авч явах ёстойгоо мэднэ
- Нийгэм болон хүрээлэн байгаа орчиндоо дасан зохицох чадвартай, сэтгэл хөдлөлөө захирдаг, зорилготой байна
- Өдөр тутмын амьдралын стресс, гэнэтийн асуудлыг зохицуулж, тайвнаар шийднэ
- Өөртөө болон амьдралдаа сэтгэл ханамжтай, аз жаргалтай байж чадна
- Нийгмийн сайн харилцаатай байж, илүү уян хатан байна
Сэтгэцийн эрүүл мэндээ сайжруулах аргууд
- Эерэг бай
- Стресс тайлах сургалтуудад хамрагд
- Бие махбодын хувьд идэвхтэй байж, дасгал хөдөлгөөн хий
- Сайн унтаж амар
- Шаардлагатай үед мэргэжлийн хүмүүсээс тусламж хүсэхээс бүү ай
Стресс менежмент гэж юу вэ, стрессийг зохицуулах аргууд
- Стресс менежмент гэдэг нь стресс үүсгэж буй нөхцөл байдлыг боломжтой бол өөрчлөх, боломжгүй бол өөрийн үзүүлж буй хариу үйлдлээ өөрчлөх, өөртөө анхаарал тавих, амарч тайвшрахад цаг гаргахыг хэлнэ.
- Ажилчдад зориулсан бүтээлч арга хэмжээ, өдөрлөг, сургалтад хамрагдах. Энэ нь урлагийн талын агуулгатай бол илүү сайн. Жишээ нь, "Нүүдлийн урлан буюу СТРЕСС МЕНЕЖМЕНТ" хөтөлбөр Монголд хэрэгждэг.
- Дасгал хөдөлгөөн хий, дор хаяж өдөрт 30 минут алх
- Нийгмийн идэвхтэй бай
- Сэтгэл хөдлөлөө нууж, хадгалах хэрэггүй, илэрхийл
- Харилцан буулт хий
- Цагаа зөв зохицуул
- Стресс үүсгэгчид дасан зохицож, асуудлыг өөрөөр хар
- Өөрийн шалгуураа өөрчил
- Өөрчилж чадахгүй зүйлээ хүлээн зөвшөөр. Бүх зүйлийг хянаж, удирдах боломжгүй
- Уучилж сур
- Амралт, зугаа цэнгэлд цаг гарга
Сэтгэгдэл ( 0 )