Л.Энх-Амгалан: Хуулийн зохицуулалтгүйгээс үе үеийн Боловсролын сайд зээл чөлөөлсөн гэх нь буруу дүгнэлт

2023 оны 05 сарын 19

Боловсролын зээлийн сангийн асуудлаар Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өнөөдөр /2023.05.19/ мэдээлэл хийлээ.


Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа "5Ш" ажиллагааны хүрээнд Боловсролын зээлийн сан /БЗС/-ийн зээлийн мэдээллийг хамгийн түрүүнд ил болгосон.

Өнөөдрийн байдлаар тус сангаас 1,2 сая хүүхэд зээл авсан байгаа. Энэ их том тоо шүү. Үнсэндээ 3 хүний нэг нь энэ сангаас зээл авсан байна.

1997 оноос хойш дээрх  хүүхдүүдийн 3000 нь гадаадын их дээд сургуульд суралцсан. Бусад нь буюу 1,997,000 хүүхэд дотоодын их, дээд сургуульд суралцсан байна. Өнөөдрийг хүртэл БЗС-аас 1 их наяд төгрөгийг оюутнуудын зээлд зарцуулсан байна.

Иргэн О.Батнайрамдал “БЗС-гаас олгогдсон нийт зээлийн 99 хувь нь эргэн төлөгдөөгүй, тэтгэлгийн 90 хувийг эрх мэдэлтнүүдийн мэдээлэлд ойр хүмүүсийн хүүхдүүд авсан байна. Хууль бус чөлөөлөлтийг үе үеийн сайд нар хийсэн. Зээлээс чөлөөлөх Засгийн газрын тогтоол хүчингүй болсон, УИХ чөлөөлөх журмыг батлах ёстой байтал өнөөдрийг хүртэл журмыг батлаагүй. УИХ журам батлаагүй учраас ямар нэг чөлөөлөлт байх ёсгүй. Өнгөрсөн хугацаанд хийсэн бүх чөлөөлөлт хууль бус байсан” гэж ташаа мэдээлэл хийсэн.

БЗС-тай холбогдох таван хууль, тогтоол өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа.  Иргэний хууль, Дээд боловсрлын санхүүжилт нийгмийн баталгааны тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Засгийн газрын 344 дүгээр тогтоол, 2022 онд баталсан Засгийн газрын 346 дугаар тогтоол хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Энэ тогтоолуудын хүрээнд гэрээнийхээ үүргээ биелүүлсэн хүүхдүүд дээр чөлөөлөлт хийсэн.

Гэтэл иргэн О.Батнайрамдал 2368 хүүхэд суралцаад 363 тэрбум төгрөг зарцуулсан. Баклаврын сургалтад 167 тэрбум буюу 441 хүүхэд, магистр, докторантурын сургалтад 196 тэрбумыг зарцуулаад хууль бус чөлөөлт хийснээр 99 хувь нь эргэн төлөгдөөгүй. Өндөр албан тушаалтнууд, мэдээлэлд ойр эрх мэдэлтнүүд БЗС-гаас зээл авсан гэж мэдээлэл хийсэн.

Анх бид БЗС-г зарлахдаа гадаадын тэтгэлэгт 220 тэрбум төгрөг зарцуулснаас 2888 хүүхэд суралцсан. Баклаврын сургалтад 101 тэрбум, магистр, докторантурын сургалтад 119 тэрбум төгрөг зарцуулсан байна гэдгийг мэдээлсэн. Баклаврын түвшинд одоо 325 хүүхдийн гэрээ албан ёсоор хэрэгжиж байгаа гэсэн үг. Монголдоо буцаж ирээд ажиллаж байгаа нь 325, 10 нь зээлээ төлсөн, 78 нь суралцаж байгаа, 8 нь чөлөө авсан.

Магистр докторантын түвшинд 34 нь зээлээ төлж байгаа бол 39 нь суралцаж байна. 40 нь гэрээгээ цуцалж зээлээ төлсөн. 230 нь гэрээний үүргээ биелүүлээгүй, 634 нь гэрээ хэрэгжиж байгаа. 890 нь гэрээний үүргээ биелүүлсэн тул гэрээг нь дуусгавар болгосон.

Анх бид 230 хүүхэд гэрээний үүргээ биелүүлээгүй байна гэдэг асуудал ярьсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас 230 хүүхэдтэй холбоотой 27 тэрбум төгрөг эрсдэлд орсон тул хуулийн байгууллагад хандаж байна гэдгээ мэдэгдсэн.

БЗС-гаас зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөөр баталгаажуулдаг. 2300 хүүхэд зээл авахдаа үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан. БЗС дээр 1242 барьцаа хөрөнгө буюу 123 тэрбум төгрөгийн хөрөнгө барьцаанд байна. Зээлийн үүргээ дуусгавар болгохгүй бол үл хөдлөх хөрөнгөө барьцаалсан байдаг тул үе үеийн сайд тушаал гаргаж, гэрээний үүргээ дүгнэж явдаг зохицуулалттай.

Хуулийн зохицуулалт байхгүйгээр хууль зөрчин, үе үеийн сайд нар зээл чөлөөлсөн гэх нь буруу дүгнэлт. Засгийн газрын зургаан тогтоолд үндэслэж, зээлийг тэглэсэн тул хууль бус зээл тэглэлт гараагүй. Энэ асуудлыг илүү тодруулах зорилгоор бид хэн гэдэг сайдын үед хэдэн хүүхэд гадаадад суралцсан бэ, хэний үед тушаал гарч, зээл нь цуцлагдав гэдэг мэдээллийг ил болгохоор ажиллаж байна. Ё.Отгонбаяр сайдын үед 107 тушаал гарсныг нэгтгэж байна. Нэгтгэгдэж дуусахаар БЗС-гийн мэдээлэлд оруулна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.97) 2023 оны 05 сарын 20

ЭНХ-АМГАЛАН САЙД ШИГ САЙН САЙД ОЙРЫН 15 ЖИЛД БАЙГААГҮЙ ШҮҮ ХАРИН Ч МАШ МУНДАГ АЖИЛЛАЖ БАЙГАА САЙД БОЛ ЭНХ-АМГАЛАН САЙД.УГААСАА БЗС -ГААС ЗЭЭЛ АВСАН ХҮҮХДҮҮД ГАДААД ДОТООДЫН СУРГУУЛИА ТӨГСӨӨД ЗААВАЛ ЭХ ОРОНДОО ЭРГЭН ИРЖ 5 -ААС ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛАСАН НӨХЦӨЛД ЗЭЭЛИЙГ ТЭГЛЭНЭ ГЭСЭН ГЭРЭЭТЭЙ БАЙСАН ЮМ ШҮҮ ЭНЭ ЁСТОЙ ҮНЭН ТИЙМ Л ГЭРЭЭТЭЙ ЗЭЭЛ ӨГЧ БАЙСАН ЮМДАА

0  |  1
Зочин(66.181.179.160) 2023 оны 05 сарын 20

Зээлийг тэглэх биш ТӨЛҮҮЛЭХ ёстойшдээ энэ саад юугаа ойлгохгүй маазарч явнаа өөрөө эхлээд дүүгийнхээ зээлийг төлчих тэгэхгүй бол чамд хэнч итгэхгүй гэр бүлээрээ зүхүүлнэ

0  |  0
Зочин(202.21.107.34) 2023 оны 05 сарын 20

3 нь хүний нэг нь зээл авсан гэнэ, манайх 12 хүний нэг нь ч бзс зээл аваагүй бдаг. Хулгайлсан юм биш үү энэ сангаас бас?

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.63.97) 2023 оны 05 сарын 20

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Сайхнаа(192.82.75.128) 2023 оны 05 сарын 20

Гэхдээ энэ хүн сайд болсноор энэ салбарын идээ нь хагарч эхэлж байна гэж бодож байгаа. Өмнө нь хэзээ ч ингэж том том асуудал яригддаггүй байсан биздээ?

2  |  0
Зочин(202.21.108.12) 2023 оны 05 сарын 20

Иргэн Батнайрамдал зөв зүйлийг хэлсэн байна, агуулгын хувьд. Хүүгүй зээл авчихаад, эргэн төлдөггүй ямар учир байнаа. Ард түмний татварын мөнгийг ямар эрх мэдэлтэн нь ингэж дураараа хүмүүст тарааж өгөх хууль санаачилсан юм бэ. Юун эргэн төлөхгүй байх нөхцөл вэ. 5 жил ямар нэг байгууллагад цалинтай ажиллаад, зээл төлөлтөөс чөлөөлөгдөнө гэдэг чинь луйвар шүү.

2  |  0
Зочин(202.21.108.12) 2023 оны 05 сарын 20

Эх орондоо ирээд 5 жил ажиллавал зээл төлөгдсөнд тооцогдоно гэдэг журам 2012 онд хүчингүй болсон байна. Гэтэл зарим этгээдүүд 2012 оноос нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм. Яагаад бидний татварын мөнгийг аваад зүгээр хармаалчихваа. Дээрээс нь 5 жилийн цалин зүгээр авчих юм. Уг нь энэ 5 жилийнх нь цалинг буцаагаад зээл төлөхөд нь зарцуулах ёстой. Хүү төлөхгүй байгаа ш дээ. Эсвэл ийм сайхан эргэн төлдөггүй, хүүгүй зээл байдаг энэ

2  |  0
Зочин(202.21.108.12) 2023 оны 05 сарын 20

БЗС -с хүүгүй зээл авсан л бол эргэн төлөх ёстой. Харин хүүгүй байж болно, эргэн төлөлтийн хугацаа урт байж болно. Энэ чинь том хөнгөлөлт шүү. Гэтэл зарим этгээдүүд нэг албан байгууллагад ороод л, 5 жил цалин авчих юм. Нэмээд зээлээсээ чөлөөлөгдчих юм. Энэ чинь ард түмний татварын мөнгө шүү. Гэтэл энэ зээлийг авч чадаагүй хүмүүс нь төлбөрөө төлөөд сургуульд сурах юм.

2  |  0
Зочин(202.21.108.12) 2023 оны 05 сарын 19

БЗС-гийн Гадаад зээл, тэтгэлгийн хэлтэст ахлах мэргэжилтнээр ажиллаж байсан, доктор О.Сийлэгмаа: Харин 2011 оноос хойш журмын шалгуур хангаж элсэн суралцсан төгсөгч иргэн сургалтын зээлээ эргэн төлөх зохицуулалттай

1  |  0
Далжигар(192.82.83.199) 2023 оны 05 сарын 19

ЧИ ӨӨРӨӨ ТӨЛЖ ЯДУУ ХҮҮХДҮҮДЭД БОЛОМЖ ОЛГООРОЙ ДАЛЖИЙСАН ХОГ МИНЬ

0  |  0
Зочин(202.21.108.12) 2023 оны 05 сарын 19

Иргэн Батнайрамдал зөв зүйлийг хэлсэн байна, агуулгын хувьд. Хүүгүй зээл авчихаад, эргэн төлдөггүй ямар учир байнаа. Ард түмний татварын мөнгийг ямар эрх мэдэлтэн нь ингэж дураараа хүмүүст тарааж өгөх хууль санаачилсан юм бэ. Юун эргэн төлөхгүй байх нөхцөл вэ. 5 жил ямар нэг байгууллагад цалинтай ажиллаад, зээл төлөлтөөс чөлөөлөгдөнө гэдэг чинь луйвар шүү.

1  |  0
Top