Малынхаа араас явсан малчин осгож, амь эрсэджээ

2023 оны 05 сарын 21

Өнгөрсөн өдрүүдэд зүүн аймгуудын нутгаар болсон цасан шуурганд хоёр хүн амь эрсэджээ.

Хэнтий аймгийн Баянхутаг сум Жаргалант 2 дугаар багийн нутаг Хар чулуут гэдэг газар, сумын төвөөс зүүн урд зүгт 18 км, аймгийн төвөөс зүүн урд зүгт 36км-т нутаглаж байсан Баянхутаг сумын Жаргалант 2-р багийн малчин Н 2023 оны тавдугаар сарын 19-ний өдрийн 16 цагийн орчим малдаа яваад сураггүй болжээ.

Дээрх дуудлагыг тухайн өдрийн 20:40 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчсан байна. Үүний дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах салбарын дарга, хошууч Ч.Гантогтохоор ахлуулсан 9 албан хаагч, 1 автомашинтай, сумын Засаг даргын орлогч М.Мөнхнарангаар ахлуулсан 5 ажилтан 2 автомашинтай, нийт 14 хүн, 3 техник автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.

Эрэн хайх баг тухайн иргэнийг маргааш нь буюу тавдугаар сарын 20-ны өдрийн 09:20 цагт, гэрээс нь зүүн урд зүгт 5км-т осгож амь эрсэдсэн байсныг олж, цогцсыг Хэнтий аймгийн цагдаагийн газарт шилжүүлж өгсөн байна.

Мөн эрэн хайх баг өчигдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төөрч, сураггүй болсон нэг иргэний цогцсыг олж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Зүүн аймгуудын нутгаар 2023 оны тавдугаар сарын 19-20-ны өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Хэнтий, Сүхбаатар аймгийн нийт 10 суманд нийт 127 иргэн цасан шуурганд төөрсөн бөгөөд 125 хүнийг эсэн мэнд олсон юм.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас үүссэн хохирлыг хэмжээг одоогоор тодорхойлох боломжгүй байгаа бөгөөд Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын даргаас орон нутгийн Онцгой комисс, мэргэжлийн байгууллагуудад цаашид шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар үүрэг чиглэлийг өгөн ажиллаж байна.


Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө, маргаашдаа Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, говь, талын нутгаар салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны тавдугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

22-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 23-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд  баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Салхи 23-нд Алтайн салбар уулсаар, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 22-нд ихэнх нутгаар, 23-нд нутгийн зүүн хагаст дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +10...+15 градус, өдөртөө +23...+28 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +4...+9 градус, өдөртөө +19...+24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +15...+20 градус дулаан байна. 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд ихэнх нутгаар бага зэрэг сэрүүснэ.

 

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Цэнд(202.126.90.71) 2023 оны 05 сарын 23

Үнэн зөв мэдээлэл авч пост оруулж баймаар бнаа. Наана чинь зөрүүтэй зүйл маш их бна. Устгасан нь дээр байх шүү

0  |  0
Зочин(59.153.112.161) 2023 оны 05 сарын 23

Цаг агаарын гамшигт үзэгдэл болно гээд зарлан мэдээлсэн үед УОК, ОБЕГ ямар арга хэмжээ авч ажилласан юм бол доо. Хэнтий аймагт ийм гамшигт үзэгдэл болж байсан болохоор аймгийн онцгой комисс хуралдаж албадуудад үүрэг даалгавар өгсөн байгаа харагдсан. Шадар сайд өнгөрсөн борооны дараагаар цув нөмрөв гэгчээр үүрэг даалгавар өгөөд байгаа юм биш биз.

0  |  0
Энэ(66.181.179.160) 2023 оны 05 сарын 24

Малын төлөө махарч үрийн төлөө үхдэг үе өнгөрч эсрэгээрээ болждээ цаг уурын мэдээндээ итгэж байлдаа

1  |  0
DR. ADITYA(197.211.53.116) 2023 оны 05 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. ADITYA(197.211.53.116) 2023 оны 05 сарын 22

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Зочин(66.181.161.199) 2023 оны 05 сарын 22

Зөв, амь эрсэдсэн.

0  |  0
Зочин(64.119.19.37) 2023 оны 05 сарын 21

Харамсалтай, цаг агаар муудна гэж анхааруулаад байхад, бодолтой байхгуй, амьнаас нь унэтэй л мал байдаг юм байх даа

0  |  0
Top