Селена Гомес Зейн Маликтай болзож байгаа гэх цуурхалд хариулт өгөв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 10

 

Хэдэн сарын өмнөөс эхлэн дуучин Селена Гомес болон Зейн Малик нарыг болзож байгаа гэх мэдээлэл тархаж эхэлсэн. Харин энэхүү асуудалд Селена Гомес хөгжилтэй байдлаар тайлбар хийжээ. 

Хөлбөмбөгийн талбайд суух Селена Гомес талбай дээр байгаа залууст хандан "Би ганц бие. Би жаахан өндөр шаардлагатай ч гэлээ чамд хайртай шүү" хэмээн хашхирч байгаагаа бчилэг инстаграм хуудаснаа байршжээ. Интернэт хэрэглэгчид түүнийг Зейн Маликтай үерхээгүй гэдгээ эелдэгээр тайлбарлаж байна хэмээн таамаглаж байна.

Тэднийг өнгөрсөн гуравдугаар сард Нью Йоркийн нэгэн ресторанд хамтдаа хооллож байсан тухай мэдээлэл цацагдсан. Хоёр тал энэхүү асуудал дээр албан ёсны хариулт өгөөгүй байгаа. Селена Гомес Жастин Бибертэй үерхдэг байх үедээ Зейн Маликтай уулзсан гэх цуурхал хэдэн жилийн өмнө гарч байсан. Тухайн үед Жастин Биберийн хий хардлага байсан эсэх нь одоогоор тодорхойгүй байгаа ч Селена болон Зейн Малик нар харилцааныхаа тухай тодорхой мэдээлэл өнөөдрийг хүртэл өгөөгүй байна. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top