Пак Бомын жингийн асуудал шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоож эхэлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 10

 

2NE1 хамтлагийн дуучин Пак Бом Манилад анхны бие даасан "You & I" тоглолтоо хийхээр болжээ. Тоглолтын хэвлэлийн бага хурал энэ сарын 9-ний өдөр болсон бөгөөд Пак Бом сэтгүүлчдийн асуултад хариулахаар хүрэлцэн ирсэн байна. 

Тэрээр "Шүтэн бишрэгчидтэйгээ уулзах гэж байгаадаа маш их баярлаж, бас догдолж байна. Мөн энэ газар дахин ирсэндээ баяртай байна" гэжээ. Тэрээр бусадтай эв найрамдалтай байх нь амжилтынх нь гол үндэс байсан тухай дурджээ. Түүний "You & I" тоглолт өнөөдөр буюу 2023.06.10-ний өдөр зохион байгуулагдах ажээ. 

 

 

Хэвлэлийн хурлын үеэр авахуулсан зургууд зарим шүтэн бишрэгчдийнх нь санааг зовоожээ. Карьерийнхаа оргил үед гоолиг бие галбиртайгаараа алдартай байсан. Ялангуяа түүний урт нарийн хөл олны анхаарлыг ихээр татдаг байсан бөгөөд "Park Bom Diet" хэмээх хоолны дэглэм хүртэл гарч охид бүсгүйчүүдийн дунд хит болж байсан юм. 

 

 

Үүний дараа тэрээр бага зэрэг жин нэмж эхэлсэн. Эрүүл саруул харагдаж байсан түүнийг хэн ч хориглоогүй. Гэнэт жин хасах, мөн их хэмжээгээр жин нэмэх нь эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Пак Бом өмнө нь ADD-ийн үед уудаг эмийн нөлөөнөөс үүдэн жин нэмж байсан удаатай. Өнгөрсөн жил РОРtival-д оролцох үеэрээ мөн жингийн илүүдэлтэй байсан түүний сэтгэцийн эрүүл мэндэд санаа зовсон фенүүд нь харьяа энтертайнментаас тайлбар хүсэж байсан удаатай. 

Тэдний хүсэлтийн дагуу YG энтертайнментаас тайлбар өгсөн бөгөөд "Баярлалаа, түүний эрүүл мэндэд ямар нэгэн ноцтой асуудал байхгүй" хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан мэдээлж байжээ. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
М(106.102.128.142) 2023 оны 06 сарын 12

Хаха бүдүүн ажима болсон байна шдээ чааваас..

0  |  2
Top