Хавдрын өсөлтийг зогсоогч уургийг илрүүлэв

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Израилийн эрдэмтэд нойр булчирхайн хорт хавдрын өсөлтийг зогсоогч өвөрмөц төрлийн уургийг нээн илрүүлсэн байна. Энэ талаар «Шеба» гэдэг анагаах ухааны төвийн хорт хавдрыг эмчлэх тасгийн эрхлэгч доктор Идо Вольф ярилаа. Эрдэмтдийн 5 жилийн турш явуулсан судалгааны дүнд хавдрын нэлээд хүнд хэлбэрийг эмчлэхэд маш үр дүнтэй байж болох «Клото» гэдэг уургийг олж илрүүлжээ.

«Судалгааны гол ач холбогдол бол хөгшрөх явцыг удаашруулдаг протеин болон хорт хавдар үүсгэгч өвчнүүд хоорондоо ямар холбоотойг судлан тогтоосон явдал юм» гэж доктор И.Вольф ярьж байна. Хүний бөөрнөөс ялгардаг «клото» уургийг анх 1997 онд илрүүлжээ. Гэхдээ тухайн үед хүний бие организмын хөгшрөлтийн үйл явцыг удаашруулдаг гэдгийг нь л батлаад байв.

“Хорт хавдрын эсрэг эм эмийн сангуудаар зарагдаж эхэлнэ гэж бид найдаж байгаа, гэхдээ үүнд жилээс илүү хугацаа шаардагдах байх. Гэсэн хэдий ч манай төвд хийж буй клиник туршилтууд тун үр дүнтэй байгаа. Бид эцсийн зорилгодоо хүрэхэд дахин нэг алхам ойртлоо” гэж доктор Вольф ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top