Уурлах нь элэг цөсөнд халтай

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 19

Хүн тайван амгалан байх нь эрүүл байхад туслахаас гадна урт наслахад нь эерэгээр нөлөөлдөг байна. Уур бухимдал элэг цөсний хэвийн үйл ажиллагааг алдагдуулаад зогсохгүй аажмаар өвдөж хорт хавдар тусах эрсдэлд хүргэдэг. Гэтэл өдөр тутмын амьдралын хэм хэмнэл, сэтгэлд үл нийцэх элдэв явдлын улмаас хэн боловч бухимдах нь элбэг аж. Уурлаж бухимдахад хүний төрөлх чанар, хүмүүжил, орчин нөхцөл ч нөлөөлдөг.

Гэхдээ хүн аль болох тайван аж төрөх боломжийг өөрөө өөртөө бий болгох ёстой гэж мэргэжилтнүүд үздэг байна. Юуны өмнө хүн уураа хэт барих, өөрийгөө ямар нэгэн зүйлд байнга буруутгах, өсөрхөж хорсох нь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг ухаарах нь чухал.

Мөн уурлаж бухимдсан үедээ болсон таагүй явдлыг архи, тамхи хэрэглэх, хэрүүл маргаан гаргах, зодоон цохион үүсгэх зэрэг үйлдлээр намжаах гэж оролдох нь туйлын аюултай алхам гэдгийг анхаарах нь зүйн хэрэг юм.

Цэвэр агаарт явах, сэтгэлд нийцдэг хүндээ болсон таагүй явдлын талаар ярих, хөгжим сонсох, сонирхолтой ном уншиж, кино үзвэл аяндаа тайвшрах болно гэдгийг анхаарахад илүүдэхгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top