[ ӨГЛӨӨГ ӨӨРТӨӨ ] Нийгмийн сүлжээ ашиглахгүй бол биед гарах ӨӨРЧЛӨЛТ

2023 оны 06 сарын 15

Өдөр бүр нийгмийн сүлжээгээр “тэнэж”, хүмүүсийн амьдралын бүхий л мэдээг харж сууна уу? Гэхдээ энэ нь бидний оршин тогтнолыг сүйтгэж байдаг аж. Тэгвэл утсаа “ухалгүйгээр” 7 хоногийг өнгөрүүлэхэд л биед ямар өөрчлөлт гардаг талаар мэдээлэл бэлтгэлээ.


2022 оны тавдугаар сард гарсан судалгааны дүнгээр нийгмийн сүлжээнд хандахаа больсон хүмүүсийн:

 

  • Сэтгэлийн түгшүүр багасч,
  • Сэтгэлийн хямралд орох магадлал буурч,
  • Амьдралын чанар мэдэгдэхүйц сайжирсан нь тодорхой болсон байна.

 

Эрдэмтэд дээрх туршилтаа үргэлжлүүлэх бодолтой байгаа бөгөөд одоо нийгмийн сүлжээг бүрэн орхих боломжгүй бол богино хугацаанд ашиглах, түр завсарлага авах нь таны амьдралыг илүү сайн өөрчлөхөд хангалттай юу гэдгийг судлах аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top