ШҮГЭЛ I Орон нутгийн удирдлага шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байна

М.Жавзмаа | Zindaa.mn
2023 оны 06 сарын 18

Иргэн Л.Банзрагч "Шүгэл" ажиллагаанд хандаж, сум, орон нутгийн удирдлага шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэхгүй байгаа талаар ярилаа.

Л.Банзрагч: Баянхонгор аймгийн 5-р цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан хамаатны дүүг маань 2016 онд ажлаас нь халсан. Найман жилийн хугацаанд гурван шатны шүүхийн найман удаагийн шүүхийн шийдвэр дүүгийн талд гарсан ч хэрэгжүүлдэггүй. Ид хөдөлмөрлөх, амьдралаа төвхнүүлэх насанд нь ажил, орлогогүй болгож, гэр бүлийг нь хохироож байна. Шат шатны Засаг дарга нар хуулиас давсан эрх мэдэлтэй байж болдог юм уу.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(139.5.216.189) 2023 оны 06 сарын 19

хууль хэрэгждэггүй газар чинь орон нутаг болсон юм биш үү дарханы азжаргал бол бүр мунхаг ямар ч хуулийн мэдэлг байхгүй дээ

0  |  0
Top