Тайванийн алдарт дуучин Аарон Ян найз залуугаа хүчирхийлжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 21

 

Тайвань улсын алдарт дуучин, жүжигчин Аарон Ян тухайн үед 16 настай байсан найз залуугаа хүчирхийлсэн тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархаж эхэлжээ. 

Энэ сарын 20-нд Яо Лэ хэмээх контент бүтээгч залуу Аарон Янтай үүсгэсэн харилцааныхаа тухай дэлгэрэнгүй бичвэр нийтэлжээ. Дуучин Аарон Янтай уулзаж эхлэх үедээ 16 настай байсан Яо Лэ анх Аарон Ян руу найзын хүсэлт илгээснээр тэдний харилцаа эхэлжээ. Аарон Ян түүнийг хамт Netflix-ээр кино үзэхийг урьж, улмаар унтаж байх үед нь хүчээр бэлгийн харилцаанд оржээ. 

Тайпей хотноо суралцахаар ирсэн Яо Лэ тухайн үед ганцаараа амьдардаг байсан бөгөөд багаасаа шүтэн биширч ирсэн шүтээнийхээ хэлсэн бүхнийг хийдэг байсан тухайгаа ярьжээ. Тухайн үед 31 настай байсан Аарон Ян бэлгийн харилцаанд орж байх үедээ Яо Лэгийн зургийг авч, бичлэг хийж бусдад тараадаг байсан бөгөөд өөр залуустай ч мөн уулздаг байсан тухай Яо Лэ бичвэртээ дурдсан байна. 2018 онд тэдний бэлгийн харилцаанд орж буй бичлэг олон нийтэд цацагдаж Яо Лэ суралцдаг сургуулиасаа хөөгджээ. 

Яо Лэгийн энэхүү мэдээллийн дараа Аарон Ян Яо Лэтэй үерхэж байсан гэдгээ хүлээн зөвшөөрч, өнгөрсөн хугацаанд болсон зүйлсээс хүлцэл өчсөн байна. 

Яг одоо Тайвань улсад хүчирхийллийн эсрэг Me too хөдөлгөөн хүчтэй өрнөж буй. Энэхүү хөдөлгөөний хүрээнд далд байсан хүчирхийллийн хэргүүд ил гарч, олон нийтийг хүчирхийллийн эсрэг нэгдэхэд чухал нөлөө үзүүлж байгаа ажээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top