Харри Стайлс шүтэн бишрэгчээ угаалгын өрөө орох үед тоглолтоо ЗОГСООЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 06 сарын 22

Дуучин Харри Стайлс мягмар гарагт Уэльсийн Кардифт хийсэн тоглолтынхоо үеэр хөл хүнд шүтэн бишрэгчээ ариун цэврийн өрөө орохыг хүсэн, энэ хооронд тоглолтоо түр хугацаанд зогсоожээ. 

Шон хэмээх эмэгтэй тайзнаа үзүүлбэр үзүүлж байсан Харри Стайлсд хандан удахгүй төрөх хүүхдэд нь нэр өгөхийг хүсжээ. Үнэнч шүтэн бишрэгчийнхээ хүсэлтийг биелүүлэхийг хүссэн ч бодох хэрэгтэй болсон Харри Стайлс Шоныг ариун цэврийн өрөө орохыг хүсэн, тэр хооронд дөрвөн нэр бодож олох болно гэдгээ хэлсэн байна. Үүгээр зогсохгүй ариун цэврийн өрөө орсон хойгуур нь тоглолтоо түр зогсоож бусад шүтэн бишрэгчидтэйгээ яриа өрнүүлжээ. 

Бүсгүйг эргэж ирэх үед Харри Стайлс Стиви, Рафе, Харли, Калеб хэмээх дөрвөн нэр санал болгожээ. Үзэгчдээс эдгээр дөрвөн нэрний аль нь хамгийн их таалагдаж байгааг асуун Стиви хэмээх нэрийг хамтдаа сонгосон байна. 

Түүний "Love on Tour" аялан тоглолт Европ тивд үргэлжилж буй. Өнгөрсөн долоо хоногт тэрээр Лондон дахь Уэмбли цэнгэлдэх хүрээлэнд "Love on Tour" тоглолтоо хийсэн. Энэ үеэр нэгэн эмэгтэй удахгүй төрөх хүүхдийнхээ хүйсийг олж мэдэхэд туслахыг Харри Стайлсаас хүссэн бөгөөд Харри Стайлс бүсгүйн өгсөн хар өнгийн бөмбөлөгийг тайзнаа хагалж, охинтой болно хэмээх баярт мэдээг дуулгасан байна. 

Түүний энэхүү үйлдэл цахим орчинд багагүй шуугиан дэгдээгээд байна. Шүтэн бишрэгчид нь түүний хүнлэг байдалд талархан, үргэлжид дэмжих болно гэдгээ илэрхийлсээр байна. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top