Селена Гомесийн шинэ амраг хэн бэ?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 07

Дуучин Селена Гомесийг шинэ амрагтай болжээ хэмээн хэвлэлүүд уралдан бичиж байна. “Shameless сериалын гол дүрийн жүжигчин Жереми Аллен Уайттай амрагийн харьцаатай болсон бололтой.

Жереми Аллен Уайтын эхнэр Тимлин хоёр сарын өмнө салах өргөдлөө өгсөн гэнэ. Тиймээс ч ганц бие болохоо хүлээж ядаж буй “Алтан бөмбөрцөг”-ийн эзэн 32 настай Жереми Селена Гоместой уулзахаас цэрвэхгүй болжээ.

“Тэд Vanity Fair-ийн зураг авалтын үеэр танилцсан. Селена Гомес АНУ-даа буцан очих хүртэл байнгын харилцаатай байсаар болзоонд явсан юм билээ” хэмээн хов живийн гэж хэлж болох DeuxMoi  сайт мэдээлжээ.

Селена Гомес үнэхээр өнгөрсөн хоёрдугаар сард Vanity Fair-ийн нүүрэнд гарсан. Тэгээд ч хоёр долоо хоногийн өмнө Парист дахин зураг авалт хийлгэхээр очсон байна.

Үүнээс өмнө тэрбээр The Chainsmoker хамтлагийн дижей Эндрю Таггарттай хамтдаа зугаалж яваа зургууд хэвлэлийн нүүрнээ гарч байлаа. Хэвлэлүүд тэднийг амрагууд хэмээн бичиж байсан юм. Гэвч энэ харьцаа тун удалгүй тасарсан бололтой.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монголхүү(139.5.219.37) 2023 оны 07 сарын 13

Залууст тун хэрэгтэй мэдээлэл байна .цаашдаа ч нас байна зүс байна урлагийн буян байна бэл хөрөнгө байна амрагын явдал ч дутахгүй биз ээ . Дорны соёл бол өөр цуутай хүүхэн хуримгүй гэдэг эм хүн олон эрийн өвөр дамжих нь дон тал руугаа орсоны шинж

0  |  0
Oogii(202.9.46.194) 2023 оны 07 сарын 11

Balar xvvxen hichneen ertei untdag yum.

2  |  10
zochin(64.119.18.31) 2023 оны 07 сарын 11

iim gichii shig yumnuudyn tukhai buu bich, zaluust muu ulger duurailal

1  |  13
Top