Бритни Спирсийг бие хамгаалагч цохиогүй нь тогтоогджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 09

Дуучин Бритни Спирсийг NBA-гийн энэ жилийн драфтын тэргүүн байраар “Сан-Антонио”-д сонгогдсон франц тоглогч Виктор Вэмбаньямагийн бие хамгаалагч цохьсон гэх дуулиан хэдэн хоногийн өмнө дэгдсэн.

Вэмбаньяма болсон явдлыг хараагүй гэдгээ мэдэгдэхдээ “Хэн нэгэн намайг миний нэрээр дуудсан нь бол үнэн. Гэхдээ би тэр хүн рүү хараагүй. Бритни Спирс гэдгийг нь мэдээгүй” хэмээн ярьсан юм.

Харин Бритни Спирс сагсанбөмбөгчийн бие хамгаалагчид алгадуулж унасан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд цагдаа нар хэрэг болсон газрын хяналтын камерыг хянаж үзэхэд дуучны хэлснээс өөр дүр зураг үзэгджээ. Тодруулбал, сагсанбөмбөгчийн мөрөнд хүрэх гэтэл гарыг нь бие хамгаалагч нь хаахад Бритни Спирс санаандгүйгээр өөрийгөө цохьсон болохыг тогтоосон байна. Ингэснээр хэргийг хаажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top