Б.Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд хурдаллаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 11

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын 102 жилийн "Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хоёр дахь өдрөө Хүй долоон худгийн торгон ногоон дэвжээнд үргэлжилж байна.

Сүргийн манлай хурдан азарганы уралдаанд 124 хурдан хүлэг бүртгүүлснээс сэрвээний өндрөөр хасагдан, 57 азарга гараанаас гарч, 22 км-ын цаанаас эргэлээ. 

Увс аймгийн Зүүнхангай сумын харьяат, Монгол Улсын алдарт уяач Бадарчийн Норовсамбуугийн гоё хээр азарга түрүү магнайд ирж, торгон жолоо өргүүллээ.

Аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат Нийслэлийн алдарт уяач Дорждалайн Даяндэмидийн нарт хонгор азарга, айргийн гуравт Завхан аймгийн Тосонцэнгэл сумын харьяат МУ-ын Тод манлай уяач Төмөрбаатарын Ууганбаярын уулс хүрэн, айргийн дөрөвт Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат Хишигжаргалын Аминхишигийн хүрэн халзан, айргийн тавд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уяач Цагаанбандийн Буянбаатарын хүрэн халзан хурдаллаа.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(103.254.123.45) 2023 оны 07 сарын 11

мэдээллээ www.todmagnai.mn сайтаас хуулж тавьчихаад эх сурвалжаа ядаж дурьдаач.

0  |  0
иргэн(103.212.117.148) 2023 оны 07 сарын 11

цагаан шугам өнгөрсний дараа морио бариач , яг эгзэгтэй үед том том дээл өмөссөн морьтой навсгар нөхдүүд халхалж орж ирээд юм үзүүлэхгүй байна , 21р зуун техник технолог хөгжөөд бн

1  |  0
Top