Хүчит бөхийн барилдааны ГУРВЫН ДАВАА эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны гурвын даваа эхэллээ. 

Энэ жилийн баяр наадамд Дархан аварга Г.Өсөхбаяр, даян аварга Н.Батсуурь, аварга П.Бүрэнтөгс, Г.Эрхэмбаяр, С.Мөнхбат, О.Хангай нарын зургаан аварга зодоглож байгаа. 

Гурвын даваанд Дархан аварга Г.Өсөхбаяр Архангай аймгийн харьяат, аймгийн арслан Э.Мөнхжаргалыг амлалаа. 

Даян аварга Н.Батсуурь Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн заан Ч.Хасчулууг, Улсын аварга П.Бүрэнтөгс Дорноговь аймгийн харьяат, аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргалыг, Улсын аварга Г.Эрхэмбаяр Хөвсгөл аймгийн харьяат, Улсын начин А.Даваанямыг, Улсын аварга С.Мөнхбат Хэнтий аймгийн харьяат, аймгийн заан Э.Дарханбатыг, Улсын аварга О.Хангай Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн харцага Т.Түвшинтулгыг тус тус амлаад байна. 

Улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ Архангай аймгийн харьяат, аймгийн арслан У.Батгэрэлийг, Улсын арслан Ц.Содномдорж Дорноговь аймгийн харьяат, аймгийн хурц арслан Б.Баатархүүг, Улсын арслан Д.Ганхуяг Өвөрхангай аймгийн харьяат, аймгийн арслан Л.Батсайханыг, Улсын арслан Х.Мөнхбаатар Архангай аймгийн харьяат, Цэргийн арслан Л.Отгонбаатарыг, Улсын арслан Б.Орхонбаяр Дорноговь аймгийн харьяат, аймгийн арслан Б.Батзоригийг, Улсын арслан Р.Пүрэвдагва Хэнтий аймгийн харьяат, аймгийн арслан Н.Баяржаргалыг тус тус амлалаа. 

Улсын гарьд М.Баяржавхлан Хэнтий аймгийн харьяат, аймгийн арслан Д.Алтанцоожийг, Улсын гарьд Д.Рагчаа Архангай аймгийн харьяат, аймгийн хурц арслан С.Сүхбатыг, Улсын гарьд Б.Гончигдамба Хэнтий аймгийн харьяат, аймгийн арслан Б.Хадбаатарыг, Улсын гарьд Ө.Бат-Орших Увс аймгийн харьяат, Улсын начин Н.Хүрэлсүхийг амлалаа. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top