“АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжиг Завхан аймагт нээлтээ хийнэ

2023 оны 07 сарын 13

Өнгөрсөн жил Завхан аймгийн Алдархаан сумын Ямаан усны Хүннүгийн язгууртны дурсгалт газарт хийсэн археологийн судалгааны үр дүнд Хүннүгийн язгууртны оршуулгын цогцолбор олдсон.

Манай улсын хэмжээнд Гол мод, Ноён уул, Дуурлиг нарс гэх мэт нийт 9 язгууртны дурсгалт газрыг нээн илрүүлээд байсан бол Ямаан усны дурсгал бүртгэгдсэнээр 10 дахь дурсгалт газарт албан ёсоор тооцогдож байна.  

"Огторгуйн цагаан Гарьд сан", Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Ванганы нэрэмжит Завхан аймгийн хөгжимт жүжгийн театртай хамтран тус олдворыг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор, Аймгийнхаа 100 жилийн ойд зориулан Б.Цогнэмэхийн зохиол "АСАРЫН ӨНДӨР" түүхэн аялгуут жүжгийг энэ сарын 24-ны өдөр үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Жүжгийн ерөнхий найруулагчаар төрийн соёрхолт, урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатар, ерөнхий зураач соёлын тэргүүний ажилтан С.Ариунболд, хөгжмийн зохиолчоор Соёлын тэргүүний ажилтан Ш.Өлзийтөгс, хөдөлгөөний найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан Г.Ган-Очир, түүхийн зөвлөхөөр Ж.Мөнхдэлгэр, бүжиг дэглээчээр соёлын тэргүүний ажилтан А.Отгон нар ажиллаж байна.

Завхан аймгийн хөгжимт жүжгийн театр “Өндөр гэгээн” дуулалт жүжиг, “Гарын таван хуруу” мюзикл жүжиг, “Жангар” хүүхдийн жүжиг зэрэг томоохон хэмжээний бүтээлүүдийг өөрийн тайзнаа туурвиж үзэгчдэд хүргээд байсан бөгөөд 2023 онд аймгийнхаа 100-н жилийн ойг угтаж “АСАРЫН ӨНДӨР” түүхэн аялгуут жүжгээр үзэгч түмнийхээ сэтгэл оюунд бэлэг барих гэж байн.

 

Төслийн Санаачлагч: УИХ гишүүн Ц.Цэрэнпунцаг

Ерөнхий продюсер: Б.Ойгонжаргал

Гүйцэтгэх продюсер: Г.Солонго /СТА/

Ерөнхий найруулагч: Н.Наранбаатар /ТС, УГЗ/

Зохиолч: Б.Цогнэмэх

Түүхийн зөвлөх: Ж.Мөнхдэлгэр

Ерөнхий зураач: С.Ариунболд /СТА/

Хөгжмийн зохиолч: Ш. Өлзийбаяр /СТА/

Төслийн менежер: Н.Биндэръяа, М.Мөнхзул

Хөдөлгөөний найруулагч: Г.Ган-Очир /СТА/

Бүжиг дэглээч: А.Отгон /СТА/

Гэрлийн найруулагч: Я.Батсайхан /СТА/

Гэрлийн техникч: Б.Цэрэндаш /СТА/

Дуу шумны техникч: А.Нямдэмбэрэл

Тайз, жижиг хэрэглэлийн эрхлэгч: В.Энхбаяр /СТА/

Хувцасны эрхлэгч: С.Чулуунцэцэг /СТА/

Менежер МУГЖ У.Далантай, З.Нямзул

Дүрүүдэд:

Отухан - Н.Мөнх-Эрдэнэ, Ч.Лхагвадорж

Даяан-Ай - ​М.Оюундарь, Л.Баяржавхлан

Хасун- ​Б.Тогтохжаргал /СТА/, УДЭТ-ын жүжигчин Ц.Болормаа

Жан Цянь - Ж.Пүрэвдорж /СТА/, УДЭТ-ын жүжигчин Э.Батдорж

Хохой- ​А.Цэрэнбалжир

Хутагтай - ​С.Нямжав

Ром бүсгүй -​Л.Баяржавхлан, Д.Отгончимэг

Улаанцолмон - О.Үржинханд /СТА/, Н.Авирмэд

Олны хэсэгт: ​Хөгжимт жүжгийн театрын нийт уран бүтээлчид, арын албаныхан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top