Сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажил 80 хувьтай байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 25

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр (2023.07.25) боллоо.

Шуурхай зөвлөгөөнд Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн урсгал засварын ажлын явцын талаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин “117 сургууль, 149 цэцэрлэгт урсгал засвар хийж байгаагаас гүйцэтгэл 80 хувьтай байна. Дүүрэг, нийслэлийн боловсролын хэлтэс, газрын бүх дарга нар ажилдаа орсон” гэсэн мэдээлэл өглөө. 

Харин мнэлгийн барилга байгууламжийн засварын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга П.Эрхэмбулган “190 арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс гүйцэтгэл 50 хувьтай байна. 190 ажлын 150 нь урсгал засварын ажил” гэдгийг хэллээ.

Хотын дарга ариутгал, халдваргүйтгэлийг сайтар хийх хэрэгтэйг анхааруулжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top