Төрийн шагналт М.Амбагад Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Тодруулбал, Эрүүл мэнд, боловсрол, шинжлэх ухааны салбарт эх орныхоо хөрсөнд ургадаг эмийн ургамлаар дэлхийн дахинд танигдсан эм бэлдмэлийг бүтээж, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны үр дүнтэй арга зүйг нэвтрүүлэх онолын шинэ үзэл баримтлалыг дэвшүүлэн гаргасан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн “Шинэ анагаах ухаан” их сургуулийн үүсгэн байгуулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Хүний гавьяат эмч Миеэгомбын Амбагад Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top