Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Саруулбуянд Ардын уран зохиолч цол хүртээв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 26

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хэнтий аймагт ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийг Чингис хааны талбайд хүрэлцэн ирэхэд Хэнтий аймгийн цэргийн хүрээ жагсаж, аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав угтлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Хэнтий аймагт ажиллах үеэрээ эрхэлсэн ажил, салбартаа өндөр амжилт гарган, эх орноо хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулсан нэр бүхий хүмүүст төрийн дээд цол, одон, медаль гардуулав.

Тодруулбал, Урлаг, утга зохиол, шинжлэх ухаан, сэтгүүл зүйн салбарт олон арван судалгаа шинжилгээний ганц болон хамтын бүтээл, дууны шүлэг, ном товхимол, дуурийн болон тайзны уран бүтээл туурвиж олны хүртээл болгон, соён гэгээрүүлэх үйлсэд оруулсан хувь нэмэр, хөдөлмөр, зүтгэлийг нь үнэлэн зохиолч, яруу найрагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, урлаг судлалын ухааны доктор Жүмпэрэлийн Саруулбуянд Ардын уран зохиолч цол хүртээлээ. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.71.66) 2023 оны 07 сарын 27

Юун хүн бэ, Чингисын удам юм уу, ХүрэлсүхийнОюун эрдэнийн магтаалч юм уу.

0  |  0
Зочин(202.125.43.73) 2023 оны 07 сарын 26

Хэнтийнхэний цолнууд хүнддэх вий дээ

0  |  0
irgen(119.40.103.3) 2023 оны 07 сарын 26

saruulbuyand gavyat havasag sh dee, yun ardiin tsol veeeeeeeeeeeeeeeeee

2  |  0
Top