Ариана Грандийн шинэ найз залуу нь эхнэр хүүхдээ хаяжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 07 сарын 27



Өнгөрсөн долоо хоногт дуучин Ариана Гранде нөхөр Далтон Гомесоос салсан тухай мэдээ түгсэн. Үл хөдлөх хөрөнгийн зуучлагч залуугаасаа салсны дараагаар Ариана Гранде удалгүй жүжигчин Итан Слейтертэй учрах болсон тухай хэвлэлүүд мэдээлсэн юм.

Итан Слейтер бол Бродвейн театрын жүжигчин залуу. Түүнийг Ариана Грандетай хамтдаа байхын тулд эхнэр болон дөнгөж төрсөн хүүхдээ хаясан тухай Us Weekly мэдээллээ.

“Арианатай амрагийн харьцаатай болсон талаарх мэдээ түгэхээс хэдэн хоногийн өмнө Итан эхнэр Лиллидээ салахыг хүсч буйгаа хэлсэн гэнэ. Лилли ийм юм болно гэж төсөөлөөгүй байжээ” хэмээн Us Weekly мэдээлсэн байна.

Итан Слейтер, Лилли Жей хоёр дунд сургуульд байхаасаа найзалж, гэр бүл болсон хоёр юм байна. Тэд хүүхэдтэй болоод удаагүй байгаа ажээ.

Ариана Грандегийн хувьд 2020 оны эхээр шинэ байшин худалдаж авахаар үл хөдлөх хөрөнгийн худалдаа, зуучлалын компанид хандсан нь Далтон Гомесийн ажилладаг газар байж, танилцсан гэдэг. 2021 оны гуравдугаар сарын 15-нд хуримаа хийсэн. Гэвч 2023 оны нэгдүгээр сард салахаар шийдэж, тусдаа амьдрах болжээ. Хоёулаа 14 хоногийн хугацаанд эргэн нийлж, харьцаагаа сэргээхийг оролдсон ч бүтэлтэй болоогүй юм байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Llriin ariana(150.129.142.253) 2023 оны 07 сарын 29

Ynkn shees Ariana grande

1  |  0
zl zindaa(103.254.123.192) 2023 оны 07 сарын 29

zuv medeelel tugeej baildaa hogiin site ymaa

0  |  1
F(192.82.86.126) 2023 оны 07 сарын 29

Barag ynhanuu

1  |  0
zochin(98.214.171.138) 2023 оны 07 сарын 29

bidend yamar xamaatai yum

8  |  0
Top